Улс төр

Дашинчилэн сумын унаган иргэн Пүрэвсүрэнгийн Эрдэнэбат: ШАР ТУЯА ГЭДЭГ НЭР БРЭНД БОЛСОН

Нийтэлсэн

Булганы Дашинчилэн сум гэхээр хүмүүс С. Удвал гуай, Хатанбаатар Магсаржав, Цогт хунтайжийн балгас гэдгээрээ мэддэг бол одоо “Шар Туяа” гэдэг өнгөөр нэмж хардаг болжээ. Шар Туяа гээд интернэтээс хайгаад үзээрэй. Соёлын гавъяат зүтгэлтэн Б. Ганчимэг сэтгүүлчийн нийтлэлийг уншсан бүхэн Д. Туяагийн нутаг усныхаа төлөө тэмцсэн тууштай зан чанарыг үнэлж, бахархаж байна. Шар Туяа гэдэг нэр брэнд болсон. Иргэн тэмцэгч Д. Туяаг иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгоод өгвөл эх болсон нутаг усаа хамгаалахад илүү хүчтэй болж чадна. Эцэг эх, үр хүүхэд анд нөхөд, элэг бүтэн, амартүвшин амьдрал эрхэм ч эх болсон нутаг ус минь бүрэн бүтэн байвал хамгаас илүү үнэтэй. Газар нутгийнхаа төлөө тэмцэж яваа ганц хүнээ дэмжээд өгөөрэй. Тэр арван хүчтэй хүний дайтай тод өнгө болж чадна гэдэгт итгэж байна. Д. Туяа сонгосон замаасаа хазайхгүй, дайчин тууштай, зорьсондоо хүрдэг. Ийм зан чанар хүн бүхэнд заяагаад байдаггүй юм. Нэмж хэлэхэд захын нэг хүн ажиллах санал тавиад ч сайдын ажлын албанд гүйгээд орчихдоггүй юм. Гэтэл Н. Алтанхуяг сайд түүнийг дуудаж, итгэл хүлээлгэж, ажиллах нөхцөл боломжоор хангаж өгсөн байдаг. Сайд Д. Туяаг зөв хүн гэдгийг л таньж чадсан. Энэ бол нэг том үнэлэмж байхгүй юу.

Exit mobile version