Бидэнтэй нэгд

Улсын их хурал

Архангай аймаг 40 мянган иргэнийг хавдрын оношилгоонд хамруулж, хавдрын 60 тохиолдлыг эрт илрүүлжээ

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.10.11) Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ажиллалаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан Ерөнхий боловсролын 2-р сургууль, цэвэрлэх байгууламж, шинээр баригдаж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Архангай аймгийн ууган сургуулиудын нэг 2-р сургууль энэ жил 960 хүүхдийн шинэ байртай болжээ. Ердөө нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж өгсөнд багш, сурагчид баяртай байна.

Архангай аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ. Өмнөх хүчин чадал нь даруй 3 дахин нэмэгдсэн бөгөөд бохир ус цэвэршүүлэх шилдэг технологитой энэ байгууламжийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр байгуулсан байна. Одоогоор алдагдалтай ажиллаж буй ч ойрын үед хэрэглээ огцом нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Учир нь сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжиж байгаагийн зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүд цэвэр, бохирын сүлжээнд холбогдож, шинэ суурьшлын бүс байгуулагдаж эхэлжээ.

Архангай аймаг өнгөрсөн 4 жилд “Элэг бүтэн Архангай” төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд 40.000 гаруй иргэнийг оношилгоонд хамруулж, 60 тохиолдлыг эрт үед нь оношилсон бөгөөд 4000 гаруй хүнийг “Харвони” эмээр эмчилжээ.

Үүний үр дүнд элэгний хорт хавдрын эрт илрүүлэг 40 хувьтай байсан бол 70 хувьд хүрч, элэгний хорт хавдрын өвчлөл 50 хувь буурчээ. Одоо эрт илрүүлгийн энэ төвийг ашиглалтад оруулснаар ирэх 4 жилд “Хавдрын аюулгүй Архангай” болох зорилт дэвшүүлээд байгаа талаар тус төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хорт хавдраас ангижруулах чиглэлээр томоохон үр дүнд хүрсэн Архангайчууддаа талархал илэрхийлье. Танай аймгийн энэ жишиг Монгол Улсын бусад аймгуудад үлгэр жишээ болно” гэлээ.


Иргэдээ өвдсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг  эрт оношлохыг Эрүүл мэндийн яам шинэчлэлийн зорилтынхоо нэг суурь бодлого болгож дэвшүүлсэн. Энэ зорилгоор Улаанбаатар хотод Эрүүл мэндийг дэмжих төв 3-ыг байгуулаад байна. Аймгуудаас хамгийн анхных нь Архангайд байгуулагдах нь. Байрныхаа асуудлыг нэгэнт шийдэж чадсан тул шаардлагатай оношлогооны багаж хэрэгсэл, явуулын лабораторийн тоног төхөөрөмжийн хөрөнгийг улсын төсөвт тусгаж, шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэж УИХ-ын даргыг дагалдан яваа Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хэллээ.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн иргэдтэй уулзалт хийж, улс орноо сэргээн мандуулах чиглэлээр төр, засгаас дэвшүүлж буй хөгжлийн бодлого, УИХ-ын үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн агуулга, зорилгын талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ажиллаж, тус тусын салбарын байгууллагуудын ажил үйлстэй танилцаж, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Parliament.mn

CGTN мэдээ5 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн