Covid-19

Витамин Д коронавируст яаж нөлөөлдөг вэ?

Нийтэлсэн

Оросын эмч, хөтлөгч Сергей Малоземов “Спутник” радиод өгсөн ярилцлагадаа витамин Д болон COVID-19 хоёрын холбоог тайлбарлалаа. Түүний хэлснээр бол намрын коронавирусын дэгдэлт витамин Д дутагдсанаас үүссэн байж болзошгүй гэв. Тэрээр “Витамин Д дутагдал шууд вируст өртөх шалтгаан болохгүй ч, дархлааг дэмжиж, коронавирусээс хамгаалахад тусалдаг. Витамин Д дутагдалгүй хүн халдвар авсан ч эсэргүүцэх чадвар сайтай байдаг” гэсэн байна. Мэргэжилтэн бас загас, далайн гаралтай бүтээгдэхүүн витамин Д ихээр агуулдаг гэдгийг сануулсан байна. Өмнө нь Бостоны Анагаах Ухааны Их Сургуулийн судлаачдын олж илрүүлснээр витамин Д хэвийн нормдоо байгаа хүмүүс коронавирус хүндрэх, улмаас үхэлд хүргэх нь харьцангуй цөөн байна гэж мэдэгдэж байсан юм.

Exit mobile version