Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт”-ийн 34 хувийг авч үлдэхээр хэлэлцээ хийж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн Газар 2019 оны 3-р сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт анхлан онцгой дэглэм тогтоосон билээ.

Учир нь 2016 оны 6-р сард “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д байсан 49 хувийг Засгийн Газар “Монголын Зэс” компанид шилжүүлсэн явдлыг хууль бус гэж үзэхийн сацуу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж бодож буйгаа ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ: “”Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон.” хэмээн илэрхийлж байв.

Харин “Монголын Зэс” компани Монгол Улсын Засгийн Газрыг олон улсын шүүхэд өгөхөөр шийдсэнээ хариуд нь илэрхийлж байлаа.

Үүнээс хойш даруй 19 сарын хугацаа өнгөрч, Засгийн газар уг онцгой дэглэмийг 2019 оны гуравдугаар сарын 6, мөн оны есдүгээр сарын 13, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус бүр зургаан сарын хугацаагаар сунгасан. Энэ сарын 15-нд “Эрдэнэт” үйлдвэрт сунган тогтоосон онц дэглэмийн хугацаа  дуусах гэж буй ч асуудал нэг талдаа гарч, шийдэгдээгүй л байна.

Сонирхолтой нь УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дарга ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийг өөрчилж, оронд нь Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар ахлан,  нарийн бичгийн даргаар нь Монгол Улсын Ерөнхий Сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр ажиллах болсон билээ.

Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ: “Миний ахалж байсан ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн гэж Ерөнхий сайд үзсэн байх гэж би ойлгосон. Одоо нэг асуудал үлдэж байгаа. Тэр нь юу вэ? гэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэх 430 орчим сая доллар яг хаанаас гарсан юм бэ? гэдэг нарийвчилсан шалгалт хийх ёстой болж байгаа. Ямартай ч энэ мөнгө 100 хувь Худалдаа Хөгжлийн банкны мөнгө байсан гэдэг нь худлаа болж таарсан. Харин Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн Яамнаас  тус тус тодорхой хувь нь гарсан  байгаа. Иймээс нийт 430 сая ам.долларын яг аль нь яг хувийн хэвшлээс гарсан мөнгө юм, аль нь төрийн мөнгө юм бэ? гэдгийг ялгаж салгах буюу нөхөн төлбөр олгох нь зөв үү? гэдгийг эцэслэн шийдэхээр шинэ ажлын хэсэг байгуулж, Шадар сайдаар ахлуулсан.” хэмээсэн юм.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг хэлэлцээ маш шуурхай өрнөж буй агаад Худалдаа Хөгжлийн Банк, “Монголын Зэс” компани буюу тэдгээрийн хувь эзэмшигч “Сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авсан 430 сая ам.доллараасаа төр засгийн зээл, концесстэй холбоотой мөнгөө хасаж тооцоод, өөрийн мөнгийг нөхөн төлбөр хэлбэрээр буцааж авахын оронд тус үйлдвэрийн 34 хувийг авч үлдэх сонирхолтой байгаа аж.

Харин уг үйлдвэрийн үлдсэн 15 хувийг Монгол улсын нийт иргэдэд хувьцаа олгон эзэмшүүлэх гэнэ. Нэгэнт Монгол Улсын Засгийн Газарт “Сахал” Д.Эрдэнэбилэгт нөхөн төлбөр олгох бэлэн мөнгө байхгүй тул уг хувилбарыг эрх баригчид ч боломжийн гэж үзэж буй бололтой. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль дуустал уг шийдвэрийг  албан ёсоор гаргаад хэрэггүй гэж үзэх хүн ч МАН-ын лидерүүд дунд байгаа аж. Монгол Улсын Засгийн Газар, “Монголын Зэс” компаний хэлэлцээ үргэлжилж байна.

CGTN мэдээ7 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн