Бидэнтэй нэгд

Дэлхий

Киргизэд онц байдал зарлалаа

Нийтэлсэн

Өнгөрөгч  ням гаригт болсон парламентын сонгуулийн дараа Киргиз улсад үймээн дэгдсэн. Суудал аваагүй үлдсэн 12 нам иргэдийг уриалан жагсаал зохион байгуулж,  Төрийн ордноо эзэлж, тэмцлийн үр дүнд сонгуулийн дүнг хүчингүй болгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ байдал улам даамжирч, сөрөг хүчнийхэн хоорондоо өрсөлдөж, өөр өөрсдийн хүнийг удирдагчаар томилж, улмаар “Киргиз улс өдөр бүр нэг Ерөнхий сайдтай” гэсэн хошигнол иргэдийн дунд гарч, улмаар тус улсад улс төрийн хямрал үүсээд байгаа юм. Жагсагчдын эсрэг цагдаа нар усан буу, гранат, нулимс асгаруулагч  хий ашигласнаас 1200 гаруй хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан.

Энэ самууныг намжаах зорилгоор энэ сарын 9-21-нийг хүртэл Бишкек хотод онц байдал зарлаж байгаагаа Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков баасан гаригт зарлалаа. Ингэснээр  хотын бүх хөдөлгөөнийг хянаж, цэргийн хатуу хязгаарлалт тогтоов. Мөн Садир Жапаровыг албан ёсоор шинэ Ерөнхий сайдаар томилсныг “Тасс” агентлаг бямба гаригт мэдээллээ. Засгийн газрын удирдагчаа барьцаалсан хэргээр 2013 онд шоронд хоригдсон Жапаровыг жагсагчид суллаж, Ерөнхий сайдаар томилсон нь энэ юм. Түүний өмнөх Ерөнхий сайд Кубатбек Боронов лхагва гаригт огцорсон юм. Жапаров томилогдсоныхаа дараа “Би Засгийн газрын ажлыг бүгдийг хариуцна. Намайг томилогдсоны дараа огцорно гэдгээ ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амласан” хэмээн ярьжээ. Харин ерөнхийлөгч Жээнбеков “Шинэ Засгийн газар бүрэлдэж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа сэргэсний дараа огцорно” хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр Киргизүүд бослогын хүчээр түүхэндээ гурав дахь удаагаа ерөнхийлөгчөө огцруулах нь тодорхой боллоо,

CGTN мэдээ23 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой