Нийгэм

“Эрдэнэс Монгол”-ын захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

Нийтэлсэн

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр /2020.10.12/ 14.00 цагт хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томиллоо.

Д.Хаянхярваа гэж хэн бэ?

1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч

1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч

1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга

1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга

1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга

1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга

2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга

2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.

Exit mobile version