Эдийн засаг
Оросууд машин худалдан авах нь нэмэгджээ
ОХУ-д 2020 он гарсаар борлуулалт нь буураад байсан шинэ автомашины худалдаа эргээд нэмэгдсэн талаар “Российская газета” сонин мэдээлсэн байна.
Рублийн ханш унасан, цар тахлын дараагийн хөл хорионэг дэглэм зарлагдаж магадгүй байгаа нь эрэлтийг өдөөлөө хэмээн шинжээчид дүгнэж байгаа ажээ.
Европын бизнесийн ассоциацийн мэдээгээр 2020 оны есдүгээр сард Орост нийт 154,400 шинэ машин зарагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,4 хувь өссөн дүн юм. Оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1,1 сая шинэ машин Орост борлогдсон байна. Үүнээс хамгийн бага үзүүлэлт цар тахлын хөл хорионы дэглэмтжй байсан 4-6-р сар байжээ.