Энтертайнмент

Чөлөөт бөх: Насанд хүрэгчдийн ДАШТ цуцлагдаагүй ч…

Нийтэлсэн

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 12-нд үндэсний холбоодод захиа илгээж, энэ оны 12 дугаар сард Белград хотод болохоор төлөвлөгдсөн өсвөр болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий талаар гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээн цуцлагджээ. Учир нь ДАШТ-ийг зохион байгуулах гол нөхцөл болох өнгөрсөн жилийн дэлхийн аваргад оролцсон бөхчүүдийн 70 хувь нь оролцох, шилдэг 10 шигшээ багийн доод тал нь найм нь оролцох шаардлагыг биелүүлж чадахгүй нь тодорхой болсон.

Харин насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг одоохондоо цуцлахгүй байхаар шийдвэрлэлээ. Одоогийн байдлаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий шилдэг 10 багийн 9 нь оролцохоо илэрхийлсэн байна. Тэгэхээр тэмцээн спорт талаасаа шаардлагад тохирч байгаа юм. Харин цар тахлын хувьд 12 дугаар сард ямар байх нь тодорхойгүй тул ДБНХ-ноос ДАШТ-ийг зохион байгуулах эсэхээ 11 дүгээр сарын 6-нд Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэх боллоо. Үүнээс өмнө үндэсний холбоод дэлхийн аваргад оролцох баг тамирчдын тоо, бүрэлдэхүүнийг илгээх ёстой юм.

Төлөвлөгөө ёсоор сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ12 дугаар сарын 12-20-нд Белградад явагдах ёстой.

Exit mobile version