Нийгэм

Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 318 боллоо

Нийтэлсэн

Коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Энэ үеэр өгөх ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ ” Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. 2020 оны аравдугаар сарын 9-11-ны сүүлийн гурван хоногт ХӨСҮТ-ын вирус судлалын хоёр лаборатори ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 2,027 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 2,024 хүнд коронавирус илрээгүй.

Харин гурван хүний сорьцод коронавирус илэрсэн. Энэ нь аравдугаар сарын 08 өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэйд, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 318 боллоо.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингээд Монгол улсад нийт 318 тохиолдлын үүнээс 310 нь эдгэрлээ. Энэ нь 97.5 хувь эдгэрэлтийн үе маш өндөр байна.

Эдгэрсэн хүний хяналтын тухай хэлэхэд хяналт тандалт дууссан 295 байна. Гэрийн ажиглалтад 5, сувилалд 10 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа 8 хүний тав нь хөнгөн, гурван нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ. ХӨСҮТ-д нийт 20 хүнийг ажиглалтад тандалтад эмчилгээнд хянаж байна” гэв.

Exit mobile version