Улс төр

Монгол Улс цар талаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэчнээн төгрөг зарцуулаад байгааг танилцуулна

Нийтэлсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд тухайн мэдээллээ УИХ-д хүргүүлжээ. Энэхүү мэдээллээс өнгөрсөн хугацаанд манай улс цар талаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэчнээн төгрөг зарцуулаад байгааг танилцуулъя.

Төсвийн тодотголоор гамшгийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангахад:

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 1.2 тэрбум төгрөг;
  • Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт 2.8 тэрбум төгрөг;
  • Гаалийн ерөнхий газарт 2.2 тэрбум төгрөг, нийт 6.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.

Эрүүл мэндийн салбарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зориулалтаар:

  • Хувийн хамгаалах хэрэгсэл, эм-55.8 тэрбум төгрөг;
  • Эрүүл мэндийн дэмжих төв-8.4 тэрбум төгрөг;
  • Лабораторийн шинжилгээ-6.8 тэрбум төгрөг, нийт 71.0 тэрбум төгрөг.

Түүнчлэн:

  • Улирлын томуугийн болон коронавирусийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөг;
  • Цэргийн төв эмнэлэгт 8 тэрбум төгрөг;
  • Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 0.2 тэрбум төгрөг;
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сэргээн засахтөвд 1.1. тэрбум төгрөг;
  • ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудын илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, ар гэрт олгох дэмжлэг 10.1 тэрбум төгрөг;
  • Сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 5.9 тэрбум төгрөг, нийт 118.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Exit mobile version