Эрүүл мэнд

Эмнэлгийн зориулалттай 12,000 амны хаалтыг хүлээлгэн өглөө

Нийтэлсэн

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулж 12,000 ширхэг амны хаалтыг УИХ-ын гишүүн О.Батнасан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өглөө. Эмнэлгийн зориулалттай уг амны хаалтуудыг шаардлагатай байгууллагуудад өгөх юм байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдавгүйжүүлэлтийн бодисоор хангахад Засгийн газрын нөөц сангаас 4.1 тэрбум төгрөг гаргахаар болсон бөгөөд энэ дагуу судалгаа хийж байгааг ЭМЯ-ны Эмнэлэгийн тоног төхөөрөмж, хэмжлийн нэгдмэл байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Гэрэлт-Од хэллээ.

Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэс ДЭМБ-аас мэдээллийг шуурхай авч халдварт өвчний тархалт, тоо бүртгэл, статистик мэдээллийг нэгтгэж байгаа бөгөөд эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс эрүүл мэндийн байгууллагуудын эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авч байна.

Түүнчлэн Эмнэлгийн тусламжийн газар шинэ коронавирусийн халдварын үeийн арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж байгаа юм. Мөн хүн амыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үнэн зөв мэдээллээр шуурхай хангах зэрэг олон талт арга хэмжээг авч авч байгааг тус яамнаас мэдээллээ.

Exit mobile version