Нийгэм

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн зөрчил илэрчээ

Нийтэлсэн

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу ирүүлсэн Тахилга ХХК-ий зөрчлийн хэрэгт холбогдох улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Топаз төвийн караоке баарыг Тахилга ХХК-ий “СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-өөр иргэн А нь түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдснийг тогтоолоо.

Тахилга ХХК-ий гаргасан согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлого болох 1,0 сая төгрөгийг улсын орлого болгон, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийг  торгох шийтгэлийг оногдуулж ажиллалаа.

Exit mobile version