Covid-19
Коронавирусээр дахин өвчилсөн хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв
Коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн ч дахин халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.
Нидерландад 89 настай эмэгтэй эхлээд халуурч, хүчтэй ханиалгасан зовиуртайгаар эмнэлэгт ирсэн байна. Коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан түүнийг таван өдөр эмчилж эдгээгээд эмнэлгээс гаргажээ.
Гэвч хоёр сарын дараа тэрээр дахин коронавирусний халдвараар өвчилсөн байна. Найман өдрийн дараа эмэгтэйн бие муудаж, хоёр долоо хоногийн дараа нас баржээ.
Эмэгтэйд халдварласан вирусний генийг судлахад өөр өөр байжээ. Дэлхий дахинд коронавирусээр дахин өвчилсөн нийт 23 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.