Улс төр

БЗД-ийн наймдугаар хорооны иргэд дэд бүтцэд холбогдохыг хүсч байна

Нийтэлсэн

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир БЗД-ийн 8, 10,13,14,17-р хорооны иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хэрхэн шийдэж болох талаар дээрх хорооны иргэдтэй санал солилцсон. Эдгээр хорооны иргэдэд орчны бохирдол, хөрсний бохирдол, цэвэр аюулгүй орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэргийг хөндөж байсан юм.

Тэгвэл өнөөдөр наймдугаар хороонд амьдардаг иргэдтэй уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Наймдугаар хорооны иргэдэд ч мөн цэвэр аюулгүй орчин хэрэгтэй байна. Учир нь бусад хороодоос илүү гудамж талбай нь хогонд дарагдсан хүн ам ихтэй хороо юм. Тус хорооны иргэд дэд бүтцэд холбогдож халуун хүйтэн устай болохыг хүүхэд, хөгшидгүй хүсч байгаагаа илэрхийллээ.

Тиймээс НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир иргэдийн тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг шийдэж цэвэр, аюулгүй орчинг бий болгож төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэдгээ онцолсон юм. Харин БЗД-ийн 8,10,13,14,17-р хорооны сонгогчид НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамирыг сонгож итгэл хүлээлгэнэ хэмээн ярьсан юм.

Exit mobile version