Дэлхий
Дональд Трамп дахин 6 улсыг аялал жуулчлалын хоригт багтаалаа
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс өнгөрсөн Баасан гариг (2020.02.01)-т аялал жуулчлалын хоригоо өргөжүүлж буйгаа зарлалаа. Энэ нь Дональд Трампын гарын үсэг зурсан бодлогын нэг бөгөөд шүүмжлэгчдийн үзэж буйгаар эдгээр зургаан улсыг АНУ-д нэвтрүүлэхгүй хориглож байгаа нь мусульман шашинтнуудыг хориглох оролдлого гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн хоригт Нигер, Эритрея, Танзани, Судан, Киргизтан, Мьянмар зэрэг зургаан улс багтжээ.
Хамгийн сүүлийн аялал жуучлалын хориг нь Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа дөнгөж томилогдоод хийсэн анхны алхмуудынх нь нэг бөгөөд үүнээс болж онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал үүсгэж, эцэст нь Дээд шүүх энэхүү хэргийг шийдэж байсан юм. 2018 онд Дээд шүүхээс хянан хэлэлцсэний дараагаар аялаж зорчихыг хориглох тухай гурав дахь хувилбарыг хэвээр үлдээжээ.
Одоогийн байдлаар Иран, Ливи, Сомали, Сири, Йемен, Венесуэль, Хойд Солонгос зэрэг долоон орноос нэвтрэхийг хязгаарлаж байна. Шинэчлэгдсэн хориг нь Африкийн орнуудад чиглэсэн ялгаварлан гадуурхсан, ач холбогдолгүй гэж хууль тогтоогчид болон өмгөөлөгчдийн дунд маргаан үүсгээд байна. Харин Трампын засаг захиргааны зүгээс аяллын хориг нь үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бөгөөд улс орнууд АНУ-ын аюулгүй байдлын хэрэгцээг хангаж, тодорхой түвшний хувийн менежмент, мэдээлэл хуваалцах шаардлагыг тавих хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм.
2018 оны мэдээнд үндэслэн шинэ хоригт 12,398 хүн өртөж магадгүй гэж албаны хүн мэдэгдлээ. Хязгаарлалт нь цагаачлалын визэнд хамаарах ба бусад оюутан болон богино хугацааны айлчлал эсвэл дүрвэгсдийн визэнд хамаарахгүй гэнэ.