Нийгэм

Тусгаарлах байрны иргэд архидаж, ХЯНАЛТЫН БҮСЭЭС гарчээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны өнөөдрийн (2020.10.14) ээлжит хэвлэлийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэдийг агаар, төмөр зам, авто замаар татан авах ажиллагаанд цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 10828 албан хаагч ажиллалаа. Мөн транзит тээврийн автомашинууд цасанд суух асуудал гарахад очиж ажилласан. Цаг агаар хүндэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.

Түүнчлэн “Монгол Улсын иргэд өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирж, тусгаарлах байранд байхдаа зөрчил гаргаж байна. УОК болон Шуурхай штабаас үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулсны ачаар иргэд тусгаарлах байр, хоол ундаа голох зэрэг асуудал зогссон ч тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгох хүсэлт гаргах нэрийдлээр “Амар” зочид буудалд байсан иргэд эмч, албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хаалгаа нээж, өрөө хоорондоо холхих зэрэг зөрчил гаргасан. Мөн “Ворлд Монголиа” зочид буудалд Токиогоос ирсэн хоёр иргэн согтууруулах ундаа хэрэглэж, хамгаалалтын улаан бүсээс бууж ирсэн зөрчил гаргасан. Эдгээр зөрчилд тусгаарлалтаас гарсны дараа зохих арга хэмжээ авна” гэлээ.

Иргэд та бүхнийг тусгаарлан ажиглах байранд байхдаа дүрэм журмаа сахихыг анхааруулж байна

Exit mobile version