CRI Монгол радио

Шэньжэнь бол Хятадын онцлогтой социализмын гайхамшиг юм

Нийтэлсэн

14-ний өдөр Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх хурал Шэньжэнь хотноо болж, Хятад улсын нам төрийн дээд удирдагч Ши Жиньпин оролцон, үг хэллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Гуандүн бол өөрчлөлт нээлтийн бодлогыг түрүүлэн авч хэрэгжүүлсэн хошууч, туршилтын бүс бөгөөд эдийн засгийн онцгой бүсийг хамгийн түрүүнд хамгаас олон байгуулсан муж юм. Шэньжэнь бол өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсний дараа нам ард түмний хамтран байгуулсан цоо шинэ хот, Хятадын онцлогтой социализмын гайхамшиг юм. Шэньжэний ард иргэд шаргуу хөдөлмөрөөрөө хүндрэл бэрхшээлийг даван туулж, 40 жилийн хугацаанд гадаадын зарим олон улсын том хотын зуу гаруй жилийн замналын амжилтыг биелүүлсэн юм. Энэ нь дэлхийн хөгжлийн түүхэнд Хятадын ард түмний бүтээсэн гайхамшиг юм гэжээ.

Exit mobile version