CRI Монгол радио

Жижиг загасчны тосгоныг олон улсын том хот болгон байгуулсан нь

Нийтэлсэн

Шэньжэнь: Хятад үгэнд тариан дундах гүн усан гууг хэлдэг. 40 жилийн өмнө ядуу тосгон байжээ.

1980 онд Шэньжэнь нь Хятадын гадаадад нээлттэй эдийн засгийн анхны онцгой бүс болж, Хятадын өөрчлөлт нээлтийн манлайлагч болсон байна.

40 жилийн турш, “Шэньжэний хурд” нь “Шэньжэний гайхамшиг”-ийг бүтээсэн байна.

Өнөөдөр Шэньжэний эдийн засгийн онцгой бүс 40 жилийн ойгоо тэмдэглэж, Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин “Шэньжэнь загвар” -ын арван туршлагыг нэгтгэн дүгнэжээ.

Шэньжэний загвар-гайхамшгууд хэрхэн бий болсон бэ?

https://v2.cri.cn/M00/00/1D/rBABDV-GyoCAEbamBU1PD_TGMnA158.mp4

“Гурван өдөрт нэг давхар барилга” -ыг “Шэньжэний хурд” -ыг тодорхойлоход ихэвчлэн ашигладаг. Энэхүү хурд нь Шэньжэнь хотын ядуу жижиг загасчны тосгоноос орчин үеийн том хот болох гайхамшигтай өөрчлөлтийг бий болгож, мөн “Шэньжэний загвар” -д хүрсэн юм. Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин баярын хурал дээр “Шэньжэнь загвар” -ын арван туршлагыг нэгтгэн дүгнэжээ, тухайлбал Эдийн засгийн онцгой бүс байгуулахдаа Хятадын Коммунист намын удирдлагыг баримтлах; Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримталж, сайжруулах; зоригтойгоор хөгжлийн зам хайх; бүх талаар гадаадад нээлттэй байх; инновацийг баримтлах бол анхны хөдөлгөгч хүч болно, дэлхийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтөд санаачилгыг гартаа авах; ард түмнээ дээдлэх хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, өөрчлөлт, хөгжлийн үр дүнг ард түмэнд илүү тэгш хүртэх болно.


Өнгөрөгч зууны 80-аад оны эхний үеийн Шэньжэнь


Өнөөгийн Шэньжэнь

Гайхамшиг бүтээсний нууц нь юу бэ?

40 жилийн турш, Шэньжэнь нь жижиг загасчны тосгоноос олон улсын том хот болон хөгжсөн байна. Хятадын нэрт аж ахуйн нэгж болох Huawei, Tencent, DJI зэрэг компаниудын төв нь бүгд Шэньжэнь хотод бий. 13 сая оршин суугчтай Шэньжэнь хот нь багтаамжтай, олон ургалч соёлоороо хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж байна.

Ши Жиньпин Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх хурал дээр хэлсэн үгэндээ, Шэньжэнь бол Хятадын ард түмний дэлхийн хөгжлийн түүхэн дээр бүтээсэн гайхамшиг юм гэжээ.

Зоригт туршилт хийж шуурхай ажиллах замаар энэ гайхамшгийг бүтээсэн тухай Ши Жиньпин тайлбарласан юм. Үүний нууцыг бүтээлч судалгаа, шаргуу хөдөлмөр, нээлттэй байлгах ба ард түмэн төвтэй үзэл баримтлал зэрэг хэдэн үгээр дүгнэж болох юм.

Шэньжэнь хот үйлдвэрлэлийн хүчийг чөлөөлөн хөгжүүлж, шинжлэх ухааны инновац бүтээхдээ жил бүр 100 тэрбум юанийн хөрөнгө оруулж байна.

Шэньжэнь хот эн тэргүүнд зах зээлд тулгуурласан эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт хийж, 1000 гаруй төрлийн өөрчлөлт хийсэн байна.

1980 онд Шэньжэний гадаад худалдааны нийт хэмжээ 18 сая ам доллар байсан бол 2019 онд 431.5 тэрбум ам долларт хүрч, жил бүр 26.1 хувиар нэмэгджээ.

2019 онд Шэньжэний оршин суугчдын хүн тутмын зарцуулж болох орлого 62.5 мянган юаньд хүрч 1985 оныхоос 31.6 дахин нэмэгдсэн байна.


Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн ойг тэмдэглэх хурал

Ирээдүйд нэн илүү нээлттэй Шэньжэнь таныг угтах болно

Өдгөө дэлхийн эдийн засаг маш олон ээдрээтэй сорилтод нүүрлэж байна. Хятад улс ч адилхан эдгээр сорилтуудыг даван гарах хэрэгтэй. Ши Жиньпин хэлэхдээ: “Бид салхи сөрж, түүхийн зөв талд зогсож, нээлттэй байдлаа хэлбэрэлтгүй бүх талаар өргөтгөж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгтэй” гэсэн юм.

Үүнд зориулан Ши Жиньпин Шэньжэний хөгжилд зураг төлөвлөгөө гаргаж, Шэньжэний ирээдүйн хөгжлийг зурагласан байна. Ирээдүйд та Шэньжэнь хотын хөгжлийг 8 талаар харж болно. Тухайлбал:

1, Эдийн засгийн онцгой бүсийг үргэлжлэн хөгжүүлэх төдийгүй нэн сайтар, нэн өндөр түвшинд хөгжүүлэх болно. Шэньжэнь хотыг түрүүлэн нэн өндөр түвшинд нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоо болгон бүтээн байгуулна.

2, Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эмчилгээ, нийгмийн даатгал, орон сууц, настайчуудын асрамж, хүнсний аюулгүй байдал, экологийн орчин, нийгмийн аюулгүй байдал зэрэг асуудлыг нэг нэгээр сайтар зохицуулж, ард олныг нэн хүртээмжтэй, аз жаргалтай болгоно.

3, Нэн олон олон улсын түвшний шинжлэх ухаан технологийн боловсон хүчин, залуу боловсон хүчин болон өндөр түвшний зохион бүтээмжийн баг хамт олныг татан оруулах буюу бэлтгэн гаргах болно.

4, Онц том оврын хотын онцлог, жам хуульд нийцсэн засаглалын шинэ замналыг эрэлхийлэн олж, хотын үйл ажиллагааны эргэлтийг илүү ухаалаг болгоно.

5, Олон улсын тэргүүний түвшинтэй мөр зэрэгцэн, банк санхүү, судлан бүтээх, дизайн, нягтлан, хууль эрх зүй, хурал үзэсгэлэн зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарыг ихээр хөгжүүлнэ.

6, Дэлхийд нэр нөлөө бүхий шинжлэх ухаан технологийн болон үйлдвэрлэлийн инновацийн шинэ төв болгон бүтээн байгуулж, ирээдүйн аж үйлдвэрлэлийг бий болгон, дижитал эдийн засгийг хөгжүүлнэ.

7, “Бүс ба зам” дагуу улс орнууд болон бүс нутагтай олон шат давхаргын, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхээ эрчимжүүлнэ.

8, Харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх нээлттэй стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэн, хамтран ажиллаж харилцан суралцан Хятад улсын хөгжлийг дэлхий нийтийн хүртээл болгох болно.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалтын 40 жилийн практик нь дэлхийн улс орнуудын хамтын оролцооноос салж чадашгүй, түүнчлэн улс орнуудад өргөн уудам хөгжлийн орон зай хангаж, хөгжлийн ашиг тусыг хуваалцсан юм. Дэлхийн улс орнууд Хятад улсын эдийн засгийн онцгой бүсийн өөрчлөлт, нээлттэй хөгжилд илүү олноор оролцож, хамтаар зөвшилцөх, хамтаар бүтээн байгуулан, хамтаар хуваалцаж, хамтаар амжилтад хүрэхийг Хятад улс сайшаан дэмжиж байна гэжээ.

Exit mobile version