Эдийн засаг
Нүүрсний хоригийн асуудлаар Австралийн тал БНХАУ-аас тодруулга хүсэв
БНХАУ-ын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдийг Австралийн нүүрсийг хэрэглэхээ зогсоох тухай аман шийдвэр гарсан гэх ойрын эх сурвалжийн мэдээлэл гараад байна. Мөн БНХАУ-ын боомтуудыг Австралийн нүүрсийг буулгахгүй байх заавар авсан гэх мэдээлэл байгаа юм.
БНХАУ-тай дипломат харилцаагаа хурцатгаад байгаа Австралийн тал энэ асуудлыг БНХАУ-ын Засгийн газраас тодруулахаар зорьж байна. “БНХАУ-ын эрх баригчдыг хоёр орны чөлөөт худалдааны гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хүндэтгэхийг шаардах хэмжээнд энэ мэдээллийг чухалчлан авч үзэж байгаагаа Австралийн Худалдааны сайд онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мягмар гарагт “Хоёр орны бат бөх харилцаа нь хамтын хүчин чармайлтыг шаардахаас гадна Австралийг харилцан хүндлэл, тэгш байдлыг эрхэмлэх”-ийг сануулсан байна.
БНХАУ Австралийн металлургийн нүүрсний гол хэрэглэгч, 25 хувийг нь худалдан авдаг. Мөн эрчим хүчний нүүрсний хоёр дахь том зах зээл юм. БНХАУ эрчим хүчний нүүрсний хувьд дотооддоо олборлох хүчин чадал сайтай. Гангийн үйлдвэрүүд нь коскжих нүүрсний импортоос ихээхэн хамаардаг аж.
Харин БНХАУ-ын тал гангийн үйлдвэрлэлийг илүү үр ашигтай болгож, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд чанартай коксжих нүүрсний хэрэгцээ нь нэмэгджээ. Талууд нэг нэгнээсээ ихээхэн хамааралтай байгаа тул одоогийн асуудал үүнээс хурцдахгүй гэж “Minelife” байгууллагын шинжээчид дүгнэж байна.