Энтертайнмент

400 орчим жилийн өмнө хэвлэгдсэн Шекспирийн зохиолуудын анхны түүвэр $10 саяар зарагдлаа

Нийтэлсэн

Английн суут зохиолч Уилльям Шекспирийн жүжгүүдийг анх удаа эмхэтгэн гаргасан ном 1623 онд буюу зохиолчийг нас барснаас долоон жилийн дараа хэвлэгдэж байжээ.

Өнөөдрийн байдлаар энэ хэвлэлтээс 235 ширхэг ном үлдсэн байдгийн ердөө 5-6 нь бүрэн бүтнээрээ хувь хүмүүсийн гар дээр үлдсэн гэдэг.

Бүтэн үлдсэн цөөн номнуудын нэгийг өчигдөр Christie’s дуудлага худалдааны төв дээр $10 саяар заржээ. Уг ном АНУ-ын иргэний хувийн цуглуулгад 1960-аад оноос хойш хадгалагдаж байсан гэнэ.
Хамгийн сүүлд 2001 онд өөр нэг бүтэн үлдсэн номыг $6.1 саяар зарж байжээ.

Шекспирийн энэ түүвэрт нийт 36 жүжгийн зохиолыг хэвлэсэн байна. Эдгээрээс 18 жүжиг нь зөвхөн энэ номонд хэвлэгдсэний ачаар үлджээ. Хэрвээ энэ ном хэвлэгдэж гараагүй бол өнөөдөр хүн төрөлхтөн “Макбет”, “Арван хоёр дахь шөнө”, “Юлий Цезарь” зэрэг жүжгүүд бичигдсэнийг мэдэлгүй өнгөрөх байсан гэдэг.

Эх сурвалж: BBC

Exit mobile version