Бидэнтэй нэгд

Улс төр

ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулиас ч чухал

Нийтэлсэн

Энэ өдөр  иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэх өдөр. Орон нутгийн эрх мэдлээ хэнд атгуулах вэ гэдгээ шийдвэрлэх иргэдийн сонгох өдөр. Бас нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллах 8169 иргэний сонгогдох эрхийн өдөр. Сонгох, сонгогдох эрхээ өвөртөлсөн 2.1 сая иргэн өнөөдөр 07.00 цагаас саналаа өгч эхлэв. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагаас орон даяар эхэлсэн бөгөөд 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулиас ч чухал

ИТХ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүмүүс нь ИТХ-ын төлөөлөгчид.

Нийслэл, дүүрэг, аймаг, сумыг хөгжих үү, эс хөгжих үү гэдгийг шийдвэрлэдэг байгууллага нь ИТХ. Энэ утгаараа орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулиас ч илүү ач холбогдол өгч оролцох учиртай.

Дараа онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн удиртгал гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн ч орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгч буй. Сонгууль дөхсөн өдрүүдэд УИХ хуралдахгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хүртэл орон нутагт томилолтоор ажиллаж байгаагийн цаад учир нь намын амжилт гэхээс илүүтэй дараагийн Ерөнхийлөгчийн хувь заяаг шийдэх нутгийн удирдлагад өөрийн намын хүнийг сонгуулах санаа. Харин орон нутгийн эрх мэдлийг хэнд атгуулахыг иргэд өнөөдөр шийднэ.

ИТХ-д 8169 хүн сонгоно

Аймаг, нийслэлийн ИТХ-ын мандатын тоо 816, сум, дүүргийнх 7353 байна. Улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байгаа юм. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд зургаан нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Харин улсын дүнгээр хоёр сая 140 мянга 958 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс орон нутгийн хэмжээнд үндсэн сонгогч нэг сая 100 мянга 556 үүн дээр түр хасах тэмдэглэгээтэй  36 мянга 156 нийт нэг сая 113 мянга 702 сонгогч байна. Харин нийслэлийн хэмжээнд 914 мянга 208 үндсэн сонгогч үүн дээр түр хасах тэмдэглэгээтэй 90 мянга 48 нийтдээ нэг сая дөрвөн мянга 256 сонгогч бүртгэгджээ. Улсын хэмжээнд  нийт 2148 хэсгийн хороонд санал авч байна.

Хоёр ИТХ-ын сонгуульд санал өгнө

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь нэг хүн аймаг, сумын ИТХ, нийслэл, дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж болж байгаа. Өмнө нь байсан энэ зохицуулалтыг дахин сэргээж хуульчилсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, нэг нэр дэвшигч сумын болон аймгийн, дүүргийн болон нийслэлийн ИТХ-д зэрэг сонгогдох боломжтой гэсэн үг.

Харин сонгогчдын хувьд оршин суугаа газраасаа хамааран аймаг, сум болон нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө давхар сонгох юм. Саналын хуудсын дээр аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид, доор нь сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг нам, эвсэл, бие даагчаар ангилан хэвлэсэн юм.

121131997_183959043226642_7026238840051671275_o ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулиас ч чухал

Саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүгээрэй

ИТХ-ын сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалд 483 сая төгрөг нэмж гаргахаар болсон байна. Учир нь, ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгууль шиг цар тахлаас урьдчилсан сэргийлэх хамгаалалтын дор болох бөгөөд Засгийн газраас сонгуулиар мөрдөх түр журам гаргасан.

Журамд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна.  Тухайлбал,

  • санал авах байранд орох, гарах үед бөөгнөрөл үүсгэхгүй байх,
  • сонгогчдын хоорондын зайг 1.5 метр байлгах,
  • сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүхэн амны хаалт зүүж, бээлий өмсөх,
  • санал авахын өмнө болон дараа сонгогчийн гарын халдваргүйжүүлэх зэрэг олон зүйлийг нарийвчлан зүйлчилжээ.

Засгийн газрын тогтоолоор баталсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн