Нийгэм

“Дэлхийн гар угаах өдөр” өнөөдөр тохиож байна

Нийтэлсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.

Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг. Дэлхий дээр 5 хүртэлх насны 5.9 сая хүүхэд нас барсны 9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна.

Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалгаа, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.

 

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Exit mobile version