Орон нутаг
Говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас дулаавтар байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2020 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
2020 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 16,18-нд Арц богдын өвөр хоолойгоор, 19-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.