Дэлхий

Чөлөөт бөх: АНУ-ын баг ДАШТ-д оролцохгүй байж магадгүй

Нийтэлсэн

АНУ-ын бөхийн холбооноос бөхчүүдээ 12 дугаар сард болохоор төлөвлөгдсөн ДАШТ-д оролцуулахгүй байх чиглэлтэй байгаа гэнэ.

ДАШТ 12 дугаар сарын 12-20-нд Сербийн Белград хотод болох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ ДБНх-ноос дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эсэхээ 11 дүгээр сард болох Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэх юм. Цар тахлын байдал намжихгүй бол цуцлана гэдгээ мэдэгдсэн билээ.

АНУ-ын бөхийн холбооноос тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсээс ДАШТ-д оролцох эсэх талаар асуулга явуулж, мэдээлэл авна. Гэхдээ тамирчдын эрүүл мэнд хамгийн чухал тул оролцохгүй нь дээр гэж ихэнх мэргэжилтэн үзэж байгаа юм байна.

Exit mobile version