Дэлхий

ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД: Стив Жобсыг дурсах өдөр

Нийтэлсэн

Цахимжин хөгжсөн энэ ертөнцөд Стив Жобсын нэрийг сонсоогүй хүн үгүй биз ээ. Стив байгаагүй бол дэлхий ертөнц одоогийнх шигээ биш байж ч болох байсан. “Apple” компанийг үүсгэн байгуулагч энэ хүндэт эрхэм хүн төрөлхтнийг техник, технологитой “үүрд мөнх” нөхөрлүүлсэн юм.

Стивийн хувьд мэдэхгүй, чадахгүй зүйл байсангүй. Харамсалтай нь, тэр хүнд өвчнийг ялан дийлж чадаагүй. Стив Жобс 2011 оны аравдугаар сарын 5-нд 56 насандаа хорт хавдрын улмаас энэ ертөнцийг орхин одсон билээ.

Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрийг дэлхий дахинд Стив Жобсын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.

1984 оны нэгдүгээр сарын 24-нд Де Анза их сургуульд “Macintosh” танилцуулж байна.

1970-аад оны сүүлээр Стив өөрийн найз Возняктай хамт хамгийн анхны компьютер дээр ажиллаж байлаа.

1985 онд Жобс өөрийн үүсгэн байгуулсан “Apple” компаниас халагдаж, компьютерын “NeXT” компани, “Pixar” хүүхэлдэйн студи байгуулсан. Дараа нь энэ студиэ Уолт Диснейд зарсан юм.

1998 он. Парис. Шинэ iMac-ийн танилцуулга

Стив Жобс, Билли Гейтс нар

1999 он. “iMac”-ийн шинэ хувилбар

Жобсын ажлын зарчим “Ирээдүйг таамаглах хамгийн шилдэг арга бол ирээдүйг бүтээх”

Стив Жобс амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүнд өвчинтэй тэмцсэн. Шашин шүтлэгийн улмаас тэр мэс засалд оролгүй, ардын эмчилгээ хийлгэж байлаа. 2010 он. Стив iPad танилцуулж байна.

Нас барахаасаа сарын өмнө тэр “Apple”-ийн тэргүүнээр Тим Кукыг томилсон. Харин Жобсыг амьсгал хураахын өмнөх өдөр гарсан iPhone 4s гар утсыг хүмүүс “For Steve” хэмээн нэрлэсэн юм.

Exit mobile version