Улс төр

Дүүргийн ИТХ-ын 291 мандатын 201-ийг МАН авсан байна

Нийтэлсэн

Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа.

Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна.

Дүүргүүдийн ИТХ-ын дүнг намуудаар нь танилцуулвал,

Баянгол дүүргийн ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 18 нэр дэвшигч, ХҮН-аас 2, МАХН-аас 1 нэг дэвшигч,
Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас 23, АН-аас 18, ХҮН-аас 2 нэр дэвшигч,
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д МАН-аас 42, АН-аас 1 нэр дэвшигч,
Хан-Уул дүүргийн ИТХ-д МАН-аас 26, АН-аас 4, Монголын Ногоон намаас 1, ХҮН-аас 4 нэр дэвшигч,
Сүхбаатар дүүргийн ИТХ-д МАН-аас 7, АН-аас 26, Бие даагч 2 нэр дэвшигч
Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас 30, АН-аас 3, ХҮН-аас 2 нэр дэвшигч,
Багануур дүүргийн ИТХ-д МАН-аас 16, АН-аас нэг нэр дэвшигч,
Багахангай дүүргийн ИТХ-д МАН-аас 17 нэр дэвшигч,
Налайх дүүргийн ИТХ-д МАН-аас 20, АН-аас 4 нэр дэвшигч тус тус сонгогдсон байна.
Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог нэг мандат дээр нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн. Иймд нэмэлт санал хураалт явагдана.

Нийслэлийн есөн дүүргийн 291 мандатаас МАН- 201 мандат, АН-аас 75 мандат, ХҮН-аас 10, МАХН-аас 1, Монголын Ногоон Намаас 1, бие даагч 2 нэр дэвшигч дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод байна.

Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна.

Мөн нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого явуулах хуультай. Энэ дагуу Багануур дүүрэгт 11 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт хяналтын тооллого хийж байгаа бол Багахангай дүүрэгт хоёр хэсэгт санал хураалт явуулснаас нэг хэсэгт, Баянгол дүүрэгт 77 хэсэгт санал хураалт явуулснаас 39 хэсэгт, Баянзүрх дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 51 хэсэгт, Налайх дүүрэгт 13 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт, Сонгинохайрхан дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 52 хэсэгт, Сүхбаатар дүүрэгт 42 хэсэгт санал хураалт явуулснаас 21 хэсэгт, Хан-Уул дүүрэгт 60 хэсэгт санал хураалт явуулснаас 30 хэсэгт хяналтын тооллого, Чингэлтэй дүүрэгт 44 хэсэгт санал хураалт явуулснаас 22 хэсэгт хяналтын тооллогыг тус тус явууллаа.

 

Exit mobile version