Эдийн засаг

Ч.Хүрэлбаатар: Төсвийн бодлогыг тэлэхгүй бол эдийн засаг “борц” шиг болно

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Хууль зүйн яам, Тагнуулын шинэ байр,  Яармаг дахь хотын захиргааны шинэ байр, Монголбанкны шинэ байр, БНХАУ-ын зээлээр барьсан өндөр гүүр, сургуулийн шинэ автобусны зардлыг хэлж өгөөч. Мөн Налайхын шинэ замыг ямар өртгөөр барив? Юуг, ямар өртгөөр, ямар хугацаанд хийсэн бэ гэдгийг бид ярих ёстой. Санхүүжилт байхад юуг ч хийж болно. Концессийн гэрээний зардал яагаад өсөөд байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултад хариулав:

-У.Хүрэлсүхийн Засгийн газар Концессын нэг ч гэрээ байгуулаагүй. 2014, 2016, 2017 онд хийсэн Концессын гэрээнүүдийг ам.доллараар хийсэн. Иймд ханш хөдлөхөөр алдагдал дагаад өсдөг. Сургуулийн шинэ автобус, Яармаг дахь шинэ байрыг орон нутгийн төсвөөр барьсан тул би үнийн дүнг нь мэдэхгүй байна. Нийслэлийн ИТХ эдгээр тоог мэднэ. Хууль зүйн яамны шинэ байрыг 4.2 тэрбум төгрөгөөр барьсан. Энэ санхүүжилтийг улсын төсвөөс гаргасан.

Хан-Уул дүүрэг дэх шүүхийн цогцолбор барилга 2013 онд эхэлж, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Сүүлийн хоёр жилд төсөвгүй байсан тул ажил зогссон. Ирэх онд төсвөөс мөнгө тавьсан. Судас нарийссан өвчтөий судсыг агшааж болдоггүйтэй л адилхан юм. Дэлхийн эдийн засаг ирэх жилд ямар байх вэ гэж асуулаа. ОУВС-ийн уулзалт одоо АНУ-д цахимаар болж байна. Тэд дэлхийн эдийн засгийн өсөлтийг ирэх онд 4.4 хувь байна гэж тооцоолсон. Бид энэ дагуу төсвийн төслийг боловсрууллаа. Бид КОВИД-оос хамгийн их болгоомжилж байна. Агаарын тээвэр гэх мэт олон салбарт  КОВИД нөлөөлсөөр байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Налайхын замыг 36.5 сая ам.долларын зээлээр барьсан, 20 км урт зам. Газар шорооны ажил нь 100 км урт замтай дүйх хэмжээний болсон. Ажлын гүйцэтгэл 77 хувьтай байна. Одоо далангийн дутуу ажлуудыг гүйцээж байна. Энэ замыг ирэх онд дуусгана” гэв.

Exit mobile version