Улс төр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн суудал горилогч Ж.Сандагсүрэн гэж хэн вэ?
Сонгинохайрхан, нийслэлийн бусад дүүргээс хамгийн их улстөрждөг дүүрэг гэдгийг хэн бүхэн андахгүй. Улс төрийн ямар хүчин засаглана унасан намынх нь иргэд хүний тооноос “хасагдана” гэсэн батлагдаагүй хууль үйлчилдэг дүүрэг гэнэ лээ. Үнэн байхыг үгүйсгэхгүй. Ж.Сандагсүрэн дүүргийн Засаг даргаар томилогдсон даруйд АН-ын гэх тодотголтой албан тушаалтнуудад цэвэрлэгээ хийсэн юм байх. Багаа бүрдүүлэх нь түүний эрх юм хойно яалтай билээ.
Засаг ноён Ж.Сандагсүрэнгийн 24 баримтыг хүргэж байна.
[svtimeline]
[svt-event title=”Баримт 1.” date=”” class=”svt-cd-green” ] Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 2016 оны долдугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилох шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргад уламжилсан бөгөөд түүнийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд батламжлан 2016 оны наймдугаар сарын 04-ний Б/144 дугаар захирамжаар тус дүүргийн даргаар томилсон байна. Ийнхүү дүүргийн иргэдээс өөр хэн ч үл таних залуу Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувь, Монгол Улсын хүн амын арван хувь нь амьдран суудаг томоохон дүүргийн хувь заяаны чулбуурыг атгасан түүхтэй. [/svt-event][svt-event title=”Баримт 2.” date=”” class=”svt-cd-green” ] Улаанбаатар хотын уугуул бөгөөд1978 онд төрсөн. Ж.Сандагсүрэн нь 1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургуулийг, МУИС-ийн ХҮДС-ийг 1997-2001 онд Математикч-Эдийн засагч мэргэжлээр, СЭЗДС-ийг 2003-2005 онд Бизнесийн удирдлагын Магистр зэрэгтэйгээр тус тус суралцан төгссөн нэгэн. [/svt-event][svt-event title=”Баримт 3.” date=”” class=”svt-cd-green” ] Түүний намтар маш нимгэн. Олон салбар дамжин өгсч уруудаж харайлгаагүй. Шууд л улс төр сонирхож, тэр жимээр өгсөхийг эрэлхийлсэн гэмээр. Үүнийг нь ажил эрхэлсэн байдал нь хэлээд өгсөн. Ж.Сандагсүрэн 2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга, 2005-2013 онд “Очир-Удраа” группийн газрын захирал, 2012-2016 онд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчөөр ажилласан. ИТХ-д байхдаа буюу 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан. Ингээд л болоо. Гэхдээ СХД-ээр “дагнасан”нөхөр байгаа биз. [/svt-event][svt-event title=”Баримт 4.” date=”” class=”svt-cd-green” ] Өдгөө эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэж намтартаа бичжээ. [/svt-event][svt-event title=”Баримт 5.” date=”” class=”svt-cd-green” ] Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тиймээс Д.Сумъяабазарын баруун суганд хавчуулагдсан баагий хэмээгдэх нь бий. Жаахан егөөдөх аваас Нийслэлийн МАН-ын дарга, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хэмээх эрхэм Засаг ноёны хувьд сахиусан тэнгэр нь юм байх. [/svt-event][svt-event title=”Баримт 6. ” date=”” class=”svt-cd-green” ] Ж.Сандагсүрэн улс төрд төдийгүй монгол түмэнд нэртэй зүстэй хүнд үнэнч зүтгэсний буянд дүүргийн засаг ноёны зөөлөн сэнтийд өрсөлдөгчгүйгээр залрах эрхийг өөрөөрөө олж авсан гэнэ лээ. УИХ, Засгийн газрын гишүүний түүний төлөө хийсэн лобби маш хүчтэй байсан талаар тухайн үед хэвлэлүүд шуугиж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ч ямар нэгэн саадгүйгээр ногоон гэрлээр батламжилсан. [/svt-event][svt-event title=”Баримт 7. ” date=”” class=”svt-cd-green” ] Одоо тэр хоёр хүний арыг дааж, итгэлийг нь хүлээн бууриа сахиж үлдсэн, шатраар бол цодгор хүү. Түүнийг гурван тэнгэртэй засаг ноён гэж хэлж ч болно. Сумъяабазараас гадна Х.Нямбаатар гэх эрхэм буй. [/svt-event][svt-event title=”Баримт 8.” date=”” class=”svt-cd-green” ] Ж.Сандагсүрэн өмнөх дөрвөн жилд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсныг дээр дурдсан. Тэр үедээ байгаа байхгүй нь мэдэгдэггүй, тэрүүхэндээ инээмсэглэл тодруулаад сууж байдаг залуу байсан талаар нэгэн цагт тохой залган ИТХ-д сууж байсан нөхөд нь өгүүлсэн. [/svt-event][svt-event title=”Баримт 9.” date=”” class=”svt-cd-green” ] Сонгинохайрхан бол нийслэлийн бусад дүүргээс хамгийн их улстөрждөг дүүрэг. Ийм дүүргийг удирдан чиглүүлж, авч явна гэдэг амаргүй байгаа байж мэдэх юм. Дээр нь улс төрийн тогтворгүй нөхцөл ямар нэг байдлаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. [/svt-event][svt-event title=”Баримт 10. ” date=”” class=”svt-cd-green” ] Улаанбаатар хотын өнгө төрхөд нөлөөлөхүйц бүтээн байгуулалт СХД-т шинээр сүндэрлэсэн боссон эсэхийг нийслэлийн иргэд олж хараагүй гэлцэв.Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах асуудалд онцгой анхаарч “Содон”хорооллыг үргэлжлүүлэн сүндэрлүүлж байгаа л гэх байх даа. Мөн цагдаагийн хэлтсийнхээ дэргэдэх Эрүүлжүүлэх газраа шинэ байранд оруулсан гэж мэдэх юм. Үнэн хэрэгтээ, ЦЕГ-ын санхүүжилтээр эрүүлжүүлэх газар нь шинэ байранд орсныг ЦЕГ-ын санхүү албаны тайлангаас харж болно. Содон хорооллын тухайд АН-ын гишүүн, ТЭСО корпорацийн захирал О.Цогтгэрэлийн марктингийн зөөлөн бодлогын үр дүн юм билээ. [/svt-event][svt-event title=”Баримт 11. ” date=”” class=”svt-cd-green” ] Засаг даргын зөөлөн сэнтийд заларсныхаа дараагаар утаа гэж хэсэг яриад таг болсон. Хүч чадал нь хүрэхгүй гэдгээ мэдрээд дуугүй болов уу эсвэл утаандаа угаартаад тархи толгой, уушиг нь өвчлөөд чимээгүй болсон уу, бүү мэд. Ямартай ч 2018-ны өвөл утаа гэж ганц үг амнаасаа унагаагүй, телевизийн дэлгэцээр ч харагдаагүй. [/svt-event][svt-event title=”Баримт 12. ” date=”” class=”svt-cd-green” ] Тэрбээр “Хүүхдээ утаант хордуулахгүй байя гэвэл машины яндангаас дээш, тэвэрч явбал зохилтой” гэх алдарт зөвлөгөөг өгснөөр нийслэлийн иргэдэд танил болсон. Дээрх мэдээлэл үнэн, бодит эсэхийг нь сонирхсон жиргээчдэд тэрбээр твитр хуудсаараа дамжуулан “Би ингэж хэлээгүй. Зурагт үз” хэмээн бичсэн байдаг. [/svt-event][svt-event title=”Баримт 13.” date=”” class=”svt-cd-green” ] Зөөлөн сэнтий, эрх мэдлийг илэрхийлэгч тамга атгасан Ж.Сандагсүрэн гэдэг хүн ажлаа авснаасаа хойш ямар ажил санаачилж, үр дүн нь ямар байгаа талаар мэдэх хүн цөөн гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа. Уг нь, дүүргийнхээ хөгжил дэвшлийн чиг хандлагыг тодорхойлж, түүндээ хүрэх нь гол зорилго нь байлтай. [/svt-event][svt-event title=”Баримт 14.” date=”” class=”svt-cd-green” ] Түүнийг улс төрийн хүрээнийхэн хийгээд дүүргийнх нь иргэд “ Маск” Сандагаа гэх болсон байна лээ. Энэ нь өнгөрсөн жил тараасан утаанаас хамгаалах масктай нь холбоотой болов уу. Харамсалтай нь түүний санаачилж эхлүүлсэн ажил нэг удаагийнх л байдаг бололтой. Утааны оргил үе ид дундаа байгаа. Гэвч түүний маск тараах ажил 2017 оноор өндөрлөсөн гэлтэй. [/svt-event][svt-event title=”Баримт 15.” date=”” class=”svt-cd-green” ] Азын сугалаанд хожиж, дүүрэг засагласан түүнд хэвлэл мэдээллийнхэнтэй ойр байх сонирхол байдаггүй бололтой. Хэрэггүй ч байж мэднэ. Хийсэн ажил байхгүй юм чинь юугаа ч ярих билээ дээ. [/svt-event][svt-event title=”Баримт 16.” date=”” class=”svt-cd-green” ] МАН-ын шинэ залуу үе хэмээн нэрлэгдэх болсон залуучууд ах нарынхаа өмнөөс цор цор хийх болсон. Тэдний дунд эрхэм засгийн нэр ч цохиж яваа дуулдсан. [/svt-event][svt-event title=”Баримт 17. ” date=”” class=”svt-cd-green” ] МАН-ын залуу гишүүд асуудлыг нударгаараа шийдэх гэж оролддог болсон талаархи баримтууд цөөнгүй. Нэр устайгаа дурайтал гарч ирнэ. Уур нь хүрвэл нударга зангидан босоод л ирнэ. Ж.Сандагсүрэн тэдний нэг болох нь үү гэх хэл аманд өртөөд амжсан. [/svt-event][svt-event title=”Баримт 18.” date=”” class=”svt-cd-green” ] Ийнхүү хэлэхийн учир, өнгөрсөн жилийн Цагаан сарын дараахан Нийслэлийн захирагч асан “Су” –тай нударга зөрүүлэх дээрээ тулсан нь шуугиан дэгдээсэн. Энэ үйл явдал НИТХ- дээр болсон нь эдүгээ телевизүүдийн архивт бичлэгээрээ хадгалагдан үлдсэн төдийгүй хот, дүүрэг хариуцсан хоёр эрхэм барилцаж аван, арслан бар мэт үзэлцэх дөхсөн нь олны чихийг сортойлгосон хэрэг. Маргааны сэдэв, хэрүүлийн алим ургуулсан асуудал нь “Нийслэлийн ажил урагштай явахгүй байна. Үүнээс болж иргэдийн дунд бидний нэр хүнд унаж байна” гэх Ж.Сандагсүрэнгийн шүүмж. Хотын мээр ч үүнд нь уурсч “Чи муу миний ажлыг дүгнэдэг хэн бэ” гэснээр дайны гал ноцсон юм билээ. [/svt-event][svt-event title=”Баримт 19.” date=”” class=”svt-cd-green” ] Ж.Сандагсүрэн дарга аа, танай дүүргийн агаар, хөрсний бохирдол ямар хэмжээтэй байдгийг та мэдэх үү.Хотын даргаар хэн томилогдох бол хэмээн тархиа гашилгаж суунаас дүүргийнхээ хөрсний бохирдлыг арилгах дээр анхаарвал яасан юм бэ. [/svt-event][svt-event title=”Баримт 20.” date=”” class=”svt-cd-green” ] Тэрбээр өнгөрсөн жил 90 сая төгрөгийн асуудалд холбогдсон. BOLOG.MN сайтад мэдээлснээр “СХД-ийн Тээвэрлэлт үйлчилгээний газрын дарга н.Мөнхбат нь газар зохицуулж өгнө хэмээн О гэх хүнээр дамжуулан нэгэн иргэнээс 30 сая төгрөг дансаар авчээ. Улмаар дахин 60 сая төгрөг гээд нийт 90 сая төгрөг авсан байна. Гэвч асуудал үүсч, тухайн иргэд Н.Мөнхбат руу залгахад дарга /СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн/ намын санхүүжилт нэрээр 30 сая төгрөгийг нь авчихсан байгаа. Тиймээс буцаан олгох боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Тиймээс хохирогч өмгөөлөгчийн хамт СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзах үеэр Ж.Сандагсүрэн нь Мөнхбат руугаа залгаад тодруулахад Н.Мөнхбат нь “Яагаав дарга аа, өнөөх газар ш үү дээ” хэмээн хариулсан байна. Энэхүү бичлэг нь хохирогч иргэний гар утсанд бичигдсэн үлдcэн хэмээн манай сайтад хандсан иргэн мэдээллээ” гэжээ. [/svt-event][svt-event title=”Баримт 21.” date=”” class=”svt-cd-green” ] Засаг ноёны хөрөнгө оруулгын мэдүүлгийг сонирхож үзлээ. Хоосонгүй нэгэн аж. АТГ-ын Хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгсөн жагсаалтад жилийнхээ орлогыг 42958.42 төгрөг хэмээн мэдүүлж, харин гэр бүлийнх нь гишүүдийнх нь 9392.45төгрөг аж. Гэхдээ эл мэдээлэл дөрвөн тэрбум төгрөг үү, 42 сая төгрөг үү гэдэг нь эргэлзээтэй. Ийн эргэлзэхийн учир жилийн 42 сая төгрөгийн орлоготой хүн хувьдаа гурван орон сууцтай байж таарах уу. Мөн тэрбээр “Өсөлт” ХХК-ий нэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хэд хэдэн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэг юм байна. [/svt-event][svt-event title=”Баримт 22.” date=”” class=”svt-cd-green” ] Газар зарж, намаа санхүүжүүлсэн гэх хэл аманд өртөж амжсан тэрбээр хувьдаа эзэмших эрх бүхий гурван газартай юм байна. Тодруулбал, Эзэмших, 0,04-1, Эзэмших, 612 м2-1, Эзэмших, 698 м2-1. [/svt-event][svt-event title=”Баримт 23.” date=”” class=”svt-cd-green” ] Түүнийг хурдан моринд дуртай, хурдан удмын 16 тооны адуутай гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэгэхээр мань хүн тэрүүхэндээ шаггүй уяач нэгэн бололтой. Тиймгүй атлаа л адуу цуглуулав гэж. Засаг ноёноо наадмын үеэр эрж сураад олдохгүй байх аваас уяаных нь гал руу ухасхийгээрэй. Тэнд л тэнгэрлэг 16 адууныхаа хөлсийг хусаад зогсч байх вий. [/svt-event][svt-event title=”Баримт 24.” date=”” class=”svt-cd-green” ] Засаг дарга болсноосоо хойш сүлжээ хоолны газар ажиллуулах болсон гэх хэл амыг дагуулсан. Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ ч “Бунгүс бургер” ХХК буюу хоолны газрынхаа нэрийг марталгүйгээр дурджээ. Манай улс төрчид зарим нь эд хөрөнгөндөө төөрч будлиад мэдүүлэхээ мартчихсан, андуураад өөр компани руу өчнөөн сая төгрөг шилжүүлчихсэн манаргаж явдаг юм. Ж.Сандагсүрэнгийн хувьд дөнгөж 40 гарч яваа болохоор хэргээр мартуулахгүй л бол мартана гэж байхгүй шударга ноён доо. [/svt-event]
[/svtimeline]