Бидэнтэй нэгд

Улс төр

П.Очирбат: Монгол Улс аюулгүй байдлын том механизм тогтоож чадсан

Нийтэлсэн

Монгол Улсад Ерөнхий­лөгчийн институц байгуулагд­саны 30 жилийн ой тохиож буй энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай уулзаж ярилцлаа. Уг ярилцлагын эхний хэсгийг хүргэж байна.


-Та эхний удаа 1990 онд Ардын Их Хурал /АИХ/, Улсын Бага Хурал /УБХ/-аас БНМАУ-ын эхний бөгөөд сүүлийн цор ганц Ерөнхийлөгчөөр, дараа нь бүх нийтийн сонгуулиар 1993 онд Монгол Улсын анхны Ерөн­хийлөгчөөр сонгогдсон сонин түүх, намтартай хүн. Анх таныг сон­гоход Үндсэн хууль хууч­наараа байсан. Ямар хуулиар Ерөн­хийлөгчтэй байна гэж тогтсон юм бэ?

-Монгол Улсад 1990 оны гурав­дугаар сараас төрийн тогтолцоо шинэчлэгдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль боловсруулж, батлуулсан юм. 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулсан хэрэг. Тэр нэмэлтээр Монгол Улсын төр, засаг нь Их, Бага Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн бүтэцтэй байна гэж баталсан.

-АИХ-аар баталсан уу?

-Тэгсэн. 1990 оны тавдугаар сарын 10-нд тийм хууль баталж, тэр дагуу долоодугаар сарын 29-нд Монголд анхны ардчилсан сонгууль боллоо. Тэр сонгуулиар шинээр бүрдсэн АИХ анхдугаар чуулганаа хийгээд УБХ-ыг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа батлаад, төрийн цоо шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсон. Парламент маань АИХ, УБХ гэсэн хоёр танхимтай байлаа шүү дээ.

-Яагаад таныг өрсөл­дөгчгүйгээр шууд Төрийн тэргүүнээр сонгосон билээ?

-1990 оны гуравдугаар сард төр, засагт өөрчлөлт орсны дараахан мөн сарын 23-ны өдөр намайг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу тухайн цагийн Төрийн тэргүүнээр сонгож, есдүгээр сар хүртэл тэр албан тушаалд ажилласан юм. Олон намын тогтолцоотой болоод байсан үе. Улс төрийн намууд буюу тэр үеийн МАХН, МоАН, МСДН, МҮДН бүгдээрээ дэмжиж, санал гаргаж АИХ-ын депутатууд намайг БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 1990 оны есдүгээр сарын 3-нд сонгож байлаа.

-Ерөнхийлөгчийн хувьд таны анх хийсэн ажил юу байв?

-УБХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулж шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажилд орсон. 1990 оноос энэ ажил эхэлж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсан. Өнгөрсөн 30 жилийг зарим хүмүүс “Нэгэн жарантай тэнцэх түүхийн хором” ч гэж нэрлэдэг. Үнэхээр тийм.

Би АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсоноос хойш гадаад харилцааг шинээр өргөжүүлэхэд анхаарч, өмнөд хөрш БНХАУ-д айлчилж, Монгол, Хятадын харилцааг сэргээн хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

-Хэдэн жилийн дараа сэргээсэн нь тэр вэ?

-Бараг гучин жилийн дараа. Ю.Цэдэнбал дарга 1962 онд Хятадад айлчилж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энлай тэр хоёр Монгол, Хятадын хил тогтоосон баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш Монголын талаас айлчлал байхгүй. Тэгээд 30 жил завсарласан харилцааг сэргээж, “Монгол Улс ардчилал, зах зээлд шилжиж байна. Хөрш орнуудтайгаа хэрэгжүүлж байсан урьд өмнөх хэвийн харилцаагаа үргэлжлүүлнэ” гэсэн зүйл ярьж, цаашдаа Монгол-Хятадын харилцааны талаар 1960 онд байгуулсан гэрээгээ шинэчилж, шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааг тодорхойлсон баримт бичиг, гэрээ байгуулах нь зүйтэй юм” гэж тохирсон.

Тэр жилдээ ЗХУ-д айл­чилж Монголын ардчилал, өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар М.С.Горбачевтай ярилцаж байлаа.

-Японд айлчилж, Акихитог хаан ширээнд өргөмжлөх ёслолд оролцсон байдаг…?

-Эзэн хааныг ширээнд залах ёслолд оролцож, тэр үеэрээ Японы Ерөнхий сайд Кайфутай уулзаж хоёр орны харилцааны асуудлыг хэлэлцэж, ардчиллын талаар ярьж танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг ярьж тодорхойлж байлаа.

-Ерөнхийлөгч болоод АНУ-д хийсэн анхны айлчлал цаашдын харилцааны эхлэлийг тавьсан шүү дээ?

-АНУ-д 1991 онд очиж Ерөнхийлөгч Ж.Буштай /эцэг/ уулзаж, яриа хэлцэл хийж, Монгол Улсын ардчиллын тухай танилцуулсан. Хамгийн гол нь Монгол Улс ардчиллын замаар хөгжих эхлэл тавигдаж байгаад талархалтай хандаж байгаагаа Ерөнхийлөгч Ж.Буш хэлсэн. Монгол-АНУ-ын улс төр, эдийн засгийн харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ, Монголыг АНУ-д шинээр ойлгуулахад ямар чиглэлээр ажиллах вэ гээд энэ бүгдийг ярьж, Монголд ардчиллыг хөгжүүлэхэд АНУ-ын дэмжлэгийг авах талаар ярилцаж, хоёр талын Хамтарсан мэдэгдэл гаргасан. Тэр айлчлалын далимд бид Дэлхийн банк, ОУВС-гийнхантай уулзаж, Монгол Улсыг эдгээр байгууллагын гишүүн болгож элсүүлэх талаар ч ярилцсан. Улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн л дээ.

Үүнээс өмнө манай улс хязгаарлагдмал, социалист системийн ганц хоёрхон орны эдийн засгийн харилцаан дээр түшиглэж, ерөнхийдөө нэг орноос хамааралтай байсан. Тийм учраас цаашдаа эдийн засаг, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай болсон.

Би АНУ-д нэгдүгээр сард айлчилсан юм. “Хоёрдугаар сард Монголын Цагаан сар гэж үндэсний том баяр болдог. Түүнээс өмнө Дэлхийн банк, ОУВС-д элсүүлээд авчихвал бид баяртай байх болно. Цаг хугацаа их шахуу байна” гэж учирлаж байлаа. Ардчилалд дөнгөж хөл тавьсны дараах анхны айлчлал учраас Монгол Улс чухам хаашаа явах гэж байна вэ. Эднийх чинь социалист, коммунист орон байсан. Үүнээсээ гараад ардчиллын зам руу орох нь хэр зэрэг баталгаатай, найдвартай юм бол гэдэг дээр цаад тал бас зарим зүйлийг тодруулах сонирхолтой байсан юм шиг байна лээ. Энэ бүхнийг эцэг Ж.Буш сонссоныхоо дараа “За би Монголын тухай сонсож мэдэх гэсэн бүх зүйлээ танаас сонсож мэдлээ. Их баярлалаа. Танайх ардчиллын зөв замыг сонгож гарч ирж байгаа юм байна. Бид дэмжинэ. Бүх талын хамтын ажиллагаагаа дэмжиж, цаашид хамтарч ажиллана” гэсэн. Бид тухайн цагтаа АНУ, Японыг империалист, капиталист гэж шүүмжлээд, нөхөр гэхээсээ дайсан гэх нь илүү хандлагатай байсан улс чинь түүнээсээ гараад найрсаг харилцаа хөгжүүлэх, хамтарч ажиллах талаар ярихаар тэдгээр улс орны удирдагчид их олзуурхаж, дэмжиж хандаж байсан даа.

-1990 оноос өмнө манай талаас АНУ-тай хэр харилцаж байсан юм бол?

-НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох далимаар дарга нар АНУ-ын талтай уулзаж ярилцах тохиолдол байсан. НҮБ-д улсаа элсүүлэх гэж Ю.Цэдэнбал дарга 1940-өөд оны сүүлээр АНУ-д нэг очсон ажил бий. Тэр үедээ дэмжлэг сайн авалгүй буцаж ирж байсан. Төрийн тэргүүний айлчлал гэх юм бол миний хийсэн айлчлал анхных юм.

-Та Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд 1990 оноос өмнөх Ардын армийг шинэ нөхцөлд зохицуулж өөрчлөх талаар ямар ажил хийсэн бэ?

-Тухайн үед Монголын Зэвсэгт хүчин ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарч, Монголд Зөвлөлтийн цэргийн том хүчин байрлаж байлаа. Ардчилал эхэлсний дараа Зөвлөлтийн цэрэг Монголоос гарч, Монгол Зэвсэгт хүчнээ цомхотгож, цөөн хүнтэй мэргэшсэн армитай байх асуудал гарч ирсэн. Хуулинд бол Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэсэн заалттай. Хамгийн гол нь тэр үед армийн бие бүрэлдэхүүнийг цөөлж цомхотгох чиглэлээр бодлого явуулсан.

-Таны орон нутгийн анхны томилолт Сэлэнгэ аймгаас ширүүхэн эхэлсэн байдаг…

-Ардчиллын мөн чанарыг олон түмэнд ойлгуулах, таниулах, өмнөх нийгмийн үеийн зарим асуудлаар тайлбар өгөх зэрэг зөрчилтэй уулзалтууд бишгүй болдог байлаа. Сэлэнгийн Сүхбаатар хотоор явахад байдал хүндхэн, хүнсний барааны хомсдол үүсчихсэн, тиймэрхүү л байсан үе. Хүнсний дэлгүүрийн лангуун дээр толгой, цувдай л байна. Хүмүүс “Махны төрлийн зүйл байхгүй, идэх юм алга” гэж шүүмжилцгээнэ. Би тэдэнд “Энэ толгой, шийрийг хуйхлаад идэхэд сайхан л хоол болдог шүү дээ. Монголчууд хэзээнээсээ хоол хүнсэндээ хэрэглээд ирсэн, таван цулын шөл гээд тансаг талын хоолонд тооцож, дээдэлж ирсэн” гэх жишээний юм ярихад иргэд “Тураг мах алга. Толгой, цувдай ид гэж байгаа юм уу” гэж эмзэглэнэ. Тийм л цаг байлаа.

-“Төрийн төмөр нүүр” гэж хэлдэг чинь тэр үед бил үү?

-Хувцас хунар хомс байгаа талаар яриа болж, 45-ын гутлын тухай яриа гардаг байхгүй юү. Тэгэхээр нь би “Хүмүүс хэрэгцээгээрээ л болно шүү дээ. 45-ын гутал өмсөх нь өмсөнө биз. 700-гийн гутал өмсөх бололцоотой нь түүнийгээ нь өмсөнө л биз” гэхээр иргэд “Бидэнд ялгавартай хандлаа” гэсэн яриа гаргасан л даа. Уг нь 45-ын гутал гэдэг нь оросын гайгүй сайн гутал, 700-гийнх нь итали дэгжин гутал байхгүй юү. Дундаж цалин 300-400 төгрөг байсан цаг. Тэрнээс л тэр “Төрийн төмөр нүүр харуулах гэлээ” гэсэн яриа гарсан хэрэг.

-Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж та уг эх дээр нь гарын үсгээ зурсан. “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” гээд…

-Тэгж гарын үсэг зурсан нь нэг хэрэг. Хамгийн гол нь Үндсэн хуулийг боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулах комиссыг би тэргүүлсэн. Өмнө нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг боловсруулах зэрэг бүх үйл ажиллагаанд хуульч Б.Чимид бид байнга хамт ажиллалаа шүү дээ. Энэ хуулиудын эхийг барьсан, жинхэнэ үзэг цаас нийлүүлж, анхны зам мөрийг нь гаргаж, төсөл бичиж боловсруулсан хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хуульч Б.Чимид юм. Олон намын төлөөлөл оролцож, хуульчид, улстөрчид, эрдэмтэд нэгдэж байж Үнсэн хуулиа боловсруулсан юм.

УБХ-аар гурван ч удаа хэлэлцэж, нэмж, өөрчилж, хасаж сайжруулж, бүх ард түмний санал авч, хэлэлцүүлсэн.

-Иргэд түүнд маш идэвхтэй оролцсоныг санаж байна…

-Иргэдээс 40 мянга гаруй санал ирсэн. Түүнээс дийлэнхийг нь Үндсэн хуулийн зүйл ангиудад оруулсан. Маш өргөн хэлэлцүүлэг болж, 60 гаруй хоног өдөр шөнөгүй шахам АИХ-аар хэлэлцэж байж шинэ Үндсэн хуулиа баталсан. Их чамбай сайн хууль болсон гэж үздэг. Хүний эрх, эрх чөлөөний тухай заалтууд гол улаан шугам нь байсан.

-Өмнө нь хориотой байсан Чингис хааныхаа тухай анх удаа ил тод ярьж 830 жилийн ойг нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тийм ээ?

-Тэгсэн, тэгсэн. 1990 оны ардчилсан хувьсгал ард түмнийхээ ёс заншил, түүх, соёл, уламжлалаа сэргээж хөгжүүлэх том зорилт дэвшүүлсэн. Монголыг дэлхийд алдаршуулж, Тулгар төрийг үүсгэн байгуулсан, нэгдмэл Монгол Улсыг 1206 онд байгуулсан аугаа их хааныхаа алдар гавьяаг сэргээх нь манай улсын оршин тогтнох ирээдүйг нотлох чухал ач холбогдолтой зүйл гэж үзээд Чингис хааныхаа 830 жилийн ойг тэмдэглэж, түүн дээр би илтгэл тавьсан.

-Шинэ Үндсэн хуулиар төрийн далбаа, сүлд өөрчлөгдсөн. Төрийн есөн хөлт их цагаан туг бүтээсэн нь цоо шинэ зүйл болсон?

-Хоёр сүрхий туг бүтээсэн л дээ. Нэг нь Төрийн есөн хөлт их цагаан туг, нөгөө нь бүх цэргийн хар сүлд. Их цагаан тугийг Монгол Улсынхаа 21 аймгаас цагаан азарганы сүүл цуглуулж бүтээсэн. Манай хуучны ёс уламжлал сайн мэддэг Х.Нямбуу гуай гэж том эрдэмтэн, Ардын зураач Чүлтэм гуай нар түүнд оролцсон. Төрийн түүх, ёслол, бэлгэдэл сайн мэддэг олон эрдэмтэн мэргэд цуглаж ярьж байж Төрийн есөн хөлт их цагаан тугаа бүтээж залах үйл ажиллагааг хийсэн.

Мэгжид Жанрайсиг бурхныг бас бүтээсэн. Хуучин цагт энх амгалан, сайн сайхан, аз жаргал, хөгжил дэвшил, аль л сайн сайхан бүхнийг бэлгэдсэн сайхан бурхан байсан нь үрэгдчихсэн. Тэр бурхнаа шинээр бүтээн залах ажлыг Чүлтэм гуай, Мэнд-Ооёо тэргүүтэй соёлынхон санаачилж, би зарлиг гаргаж, манай урчууд бүтээсэн дээ. Хуучин бурхны бие, лагшнаас үлдсэн юм байж мэднэ гэж Санкт-Петербург руу хүртэл хүн явуулж хайлгаж байсан. Амжилтад хүрээгүй .

Тэгээд өөрсдөө цоо шинээр бүтээхээр шийдсэн. Шинэ Үндсэн хуульд заасан иргэдийнхээ шүтэх эрх чөлөөг олгож, том шүтээнийг сэргээсэн нь чухал үйл явдал болсон.

-1991 оны улсын наадам урьд байгаагүй өвөрмөц болсон. Анх удаа Монгол Төрийн тэргүүн цагаан эсгий дээгүүр алхаж, Есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэхдээ залж, наадамчид үнэхээр гайхаж, шагшиж билээ?

-Бид үндэсний гайхамшигтай соёл, уламжлалаа 70 жил орхиод дэндүү европжчихсон байсан. Өөрийнхөө соёлыг сэргээх, ард түмний сэтгэл санааг өргөж, баяр наадмаа үндэснийхээ ёс дэгээр хийх санаачилга гарсан. Наадмаа нээх индэр нь төв талбайнхаа голд, иргэдийнхээ дунд. Төрийн есөн хөлт цагаан тугаа залаад Ерөнхийлөгч бүрх малгай, монгол дээлтэй, цагаан эсгий дээгүүр явж очоод ард түмэнтэйгээ мэндчилээд наадам нээхэд цэнгэлдэх хүрээлэнд байсан наадамчид сэтгэл нь их хөдөлж, уяхан зарим нь нулимс гаргаж байсан гэж ярих юм билээ.

Энэ бүхэн нэгдээд Монгол үндэстэн соёл уламжлалаа дээдэлж, эртний соёлтой ард түмэн юм гэдгийг дэлхий нийтэд харуулах бодол санаа цаана нь байсан.

-Таны хийсэн нэг том ажил бол 1992 оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлаж үг хэлсэн. Энэ тухайгаа дурсана уу?

-Монгол Улс коммунист байгуулалтаасаа татгалзаад, ардчилал, зах зээлийн харил­цаанд шилжээд, цоо шинэ нийгмийн харилцаа үүсээд ирлээ. Өмнө нь бол Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдал, тусгаар тогтнол, хил хязгаарынхаа дархан байдлыг сахиж хамгаалах ажлыг үндсэндээ ЗХУ-ын оролцоо, тусламжтайгаар хангаж байлаа. 1936 онд байгуулсан гэрээтэй. Гэтэл Зөвлөлтийн цэрэг гарчихсан. Хятадтай 1960 оноос хойш харилцаа тааруу. Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний маань бяр чадал сайнгүй. Ийм нөхцөлд Монгол Улс тусгаар тогтнолоо яаж хамгаалах вэ? Улс төр, дипломатын ямар арга байж болох вэ гэхээр газар нутгаа цөмийн зэвсэггүй улс гээд зарлах нь чухал юм гэж үзсэн. Эргэн тойрны том улсууд маань цөмийн зэвсэгтэй. Гартаа зэвсэг бариагүй хүн рүү зэвсэгт халдлага хийдэг тохиолдол дэлхийд, хүн төрөлхтний түүхэнд байхгүй юм байна. Тийм учраас улсынхаа аюулгүй байдлыг цөмийн зэвсэгтэй таван гүрнээр баталгаажуулах нь хамгийн найдвартай байж болох юм гээд цөмийн зэвсэггүй статусаа цөмийн зэвсэгтэй гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж, дэмжүүлэх зорилгоор 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганд очиж үгээ хэлсэн юм.

Энэ ажил 1998 он хүртэл үргэлжилж, цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжсэн баталгаа гаргаж өгсөн. Энэ бол аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах улс төр, дипломатын чухал арга байсан гэж үздэг. Япон мэтийн том гүрнүүд хүртэл бидний энэ үйл ажиллагааг их сонирхож байсан. Япон өөрөө цөмийн зэвсэгт өртөж байсан учраас үүнд их ач холбогдол өгч, яаж ийм амжилтад хүрэв гэж одоо хүртэл судлаж сонирхож байдаг юм.

-Цөмийн зэвсэгтэй орнууд Монголын санаачлагыг юу гэж хүлээж авсан бэ?

-Анх эхлээд цөмийн зэвсэгтэй орнууд шууд дэмжээгүй. Гэхдээ манай санаачилга үр дүнд хүрч, одоо бүр цөмийн зэвсэггүй бүс нутаг гэсэн нэр томъёо ч хэрэглэгдэх боллоо. Үүнд үндэслэж Улаанбаатарын яриа, хэлэлцээний механизм буй болсон. БНСУ, БНАСАУ, Япон, Хятад, ОХУ гээд бүх орны төлөөлөл оролцож санал бодлоо солилцож, яриа хэлэлцээ хийдэг боллоо.

-Улаанбаатарын яриа, хэлэл­­цээний механизмын хүрээнд БНАСАУ, Япон Монголд уулзаж Японы талаас хулгайлагдсан иргэдийн тухай зэрэг эмзэг асуудлаараа ярилц­даг болсон. БНСУ, БНАСАУ уулзаж байсан. Хоорондоо зөрчил­тэй асуу­далтай орнууд Монголд уулздаг болсон шүү дээ?

-Тэр хүрээнд улс төр, дипломатын ажил, арга хэмжээ, яриа, хөөрөө, гэрээ хэлцэл явдаг болсон шүү. Цаашдаа ч явна. Бүс нутагтаа бол аюулгүй байдлын том механизм тогтоосон хэрэг.

Үргэлжлэл бий.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа