Нийгэм

“Амьтад ч гэсэн амьдрах эрхтэй” өдөрлөг боллоо

Нийтэлсэн

“Азтай савар” ТББ-ын зүгээс “Амьтад ч гэсэн амьдрах эрхтэй” буюу “Be Pawsitive” өдөрлөгийг  өнгөрөгч амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр амьтны эрхийг хамгаалах “Гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт” бий болгохоор иргэдээс гарын үсэг цуглуулсан ба нийт 930 хүн бодит гарын үсэг, 3000 хүн цахим гарын үсэг зуржээ. Мөн өдөрлөгийн үеэр 4,9 сая төгрөгийн хандив цугларсан байна.

Үүнээс гадна хүмүүс өөрсдийн амьтадтайгаа хүрэлцэн ирж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхөд зориулсан төрөл бүрийн булантай олон зүйл бэлдсэн байлаа. Амьтад ч гэсэн амьдрах эрхтэй өдөрлөгт 150 орчим нохой, 20 орчим муур эзэдтэйгээ хамт ирж зургаа авахуулан, цагийг хөгжилтэй өнгөрөөн, амьтдын эрхийн төлөө дуу хоолойгоо нэтгэлээ. Өдөрлөг дуусахад зохион байгуулагчид тус талбайд нэг ч хог үлдээлгүй цэвэрлэж, ариутгал хийжээ. Уг өдөрлөгийг урин дулаан цагт дахин зохион байгуулах юм.

“Be Pawsitive” өдөрлөгийн фото сурвалжилгыг хүргэж байна.

Exit mobile version