Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Ж.Дэнсмаа: Монголын кино урлаг бодлоготой болох ёстой

Нийтэлсэн

“Хаан арга” кино продакшны захирал, зохиолч, кино найруулагч Ж.Дэнсмаатай ярилцлаа.

-Соёлын яам санаач­лан  кино урлагийг  төрөөс дэмжих хуулийн төслийг  УИХ, Засгийн газрын түвшинд ярьж байна. Дэлхийд гаргах кино хийх  том мөнгө ярьж байгаагаас юу үзүүлэх тухайд дуугарахгүй юм. Дээр нь техникийн дэвшил, боловсон хүчин гээд  ярих юм бий. Киноны уран бүтээлчийн хувьд та ямар бодолтой  байна?
-Соёлын сайд санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос асуудал оруулж байгаа юм билээ. Кино урлагаар дэлхийн зах зээлд өрсөлдөх, кино урлагийг дэмжих, энэ  салбарыг  эдийн засагтай уялдуулан хөгжүүлэх талаар чухал асуудал ярьж байна. Энэ байх ёстой.

Найруулагч, жүжигчин,киноны уран бүтээлчдийн ярьж байгааг телевизийн шууд хэлэлцүүлгээс сонсож  дуулсан. Төр, засгийн хувьд энэ саналыг хүлээж аваад  дэмжиж, бодлого болгож хэрэгжүүлэх гэж байгаад талархаж байна. Угаасаа ингэх цаг нь  болсон. Тэгэхээр оройтсон ч гэсэн зөв шийдвэр. Салбарын уран бүтээлчдийн хувьд хэдий ур чадвар, туршлага нь байгаа ч мэдлэг, боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Кино урлагаар юу үзүүлэх вэ, яаж гаргах вэ гэдэгт бодох зүйл бий.

Нэг зүйлд эмзэглэж байгаа нь төрийн оролцоо, дэмжлэг гэхээрээ хяхаж хавчих, хянаж цагдахдаа гол биш мэргэжлийн уран бүтээлчдийн багт эрхийг нь тэнцвэртэй өгөх ёстой. Мэргэжлийн уран бүтээлчдийн баг дан жүжигчдээс бүрдэх боломжгүй. Аливаа бүтээлийн үндэс нь зохиол байдаг учраас кино зохиолчдоо хамруулах хэрэгтэй.

Ард түмнээ эрүүл мэндийн боловсролтой болгоё гэвэл түүн рүү чиглүүлсэн кино хийлгэх.

Мэдээж мэргэжлийн кино  найруулагчид голлох  үүрэгтэй. Хурдтай хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд уран бүтээлчид маань оюунаа маш сайн цэнэглэж байх ёстой. Бид нийгмийн урд алхаж, ард түмнээ соён гэгээрүүлэх учиртай. Тэгэхээр кино урлагийг төр дэмжихээс гадна цогц бодлого болгох ёстой юм. Жишээлбэл,  БНСУ  кино урлагаа улсын үндэстэйгээ холбож бодлоготой болгосон байдаг. Улсын үндэс болгосон гүн ухаанаа холбосон учир дэлхийд нэрээ гаргаж, нэр хүндтэй байдаг. Харин Хятадад  кино урлагаа шууд төрийн хатуу бодлоготой болгосон байдаг.

Тэгвэл Монголд  кино урлагийг нийгэм рүүгээ чиглүүлж, соён гэгээрүүлэх цаг болсон. Монголын нийгэм үүх түүх, өв соёлоор дутагдаж байвал түүний тухай түлхүү кино бүтээх, телевизүүд мөн  ялгаагүй. Ард түмнээ эрүүл мэндийн боловсролтой болгоё гэвэл түүн рүү чиглүүлсэн кино хийлгэх. Тэр бодлого нь ард түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэнэ гэсэн үг. Өнөөгийн нийгэмд соён гэгээрэл их хэрэгтэй байна.

-Төр бодлогоор дэмжинэ гэхээр эрх баригчид  улс төр хийх юм биш биз?
-Тиймээс л улс төр хийх, улс төржүүлэхээс нь  ангид,  хараат бус, бие даасан байхын тулд   улсын үндсийг агуулгаа болгосон кино урлагийн  бодлоготой болох ёстой. Манайд олон намын системтэй болсноор нэг нам  гарч ирээд  янз бүрийн үзэл бодлыг тулгадаг ярьдаг. Тэгж цензурдэж болохгүй. Хэрэв тэгвэл кино урлаг биш болно.

Ард түмнээ мэдэрч, ирээдүй хойч үедээ түүх уламжлалаа өвлүүлэх, дутаж байгаа мэдлэгийг киногоор нөхөх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай телевизийн сувгуудаар  Хятад, Солонгос сериал, элдэв  хүчирхийллийг харуулсан киногоор дүүрлээ. Хүүхдийн кино хүртэл ээж, аав нь хэрэлдээд байж байх жишээтэй. Иймд бид кино урлагаа анхаарах цаг болсон. Түүн дээр боловсон хүчнээ ч бэлтгэн гаргадаг сургуулийг ч бодох цаг болсон шүү дээ.

-Дэлхийн зах зээлд өрсөлдөх кино хийнэ гэж байна. Тэнд бид  юуг онцолж  харуулбал амжилт олох бол?
-Бид Холливудын кино хийх гэвэл  амжилт олохгүй. Техник, аргачлал ашиглаад тэдэнд дөхөж очиж болох ч үндэсний онцлогоо заавал харуулах  ёстой. Аливаа үндэстэн өөрийн онцлогоо ямар ч үед хадгалсаар ирсэн.  Холливудын   улаан хивсэн дээр нь  алхаад алтан цом гардах бүтээл хийе гэвэл  монгол өв уламжлалаа хадгалж, сурталчилж чадсан тохиолдолд ийм боломж ойрхон байгаа.

Бид түүхээ, түүхэн доторх гүн ухаанаа  сайн судлах хэрэгтэй цаг үе нь болоод байна.

Монголын урлагийн зөвлөл, МҮОНРТ, АНУ-ын ЭСЯ-наас Америкийн “Деснейленд” болон  Солонгосын  кинонуудыг  хийдэг кино зохиолч, найруулагчдын сургалтыг Монголд зохион байгуулж байсан. Манайхан тэндээс олон зүйлийг ойлгож мэдэж авсан байх.

Солонгос  кино зохиолын дүрэм нь “Галзуу хулгана”-ын зарчмаар бичигддэг байх жишээтэй. Холливудын стандартын дагуу зохиол бичих гэвэл бид тэднээс суралцаж хөгжих  ёстой.  Монголчууд  бидний түүх өөрөө аугаа юм. Гэтэл бид түүхээ, гүн ухаанаа,  кино урлагтаа жинхэнэ ёсоор гаргаж чаддаггүй. Бид түүхээ, түүхэн доторх гүн ухаанаа  сайн судлах хэрэгтэй цаг үе нь болоод байна.

-Түүхээ гаргаж чад­даг­гүй гэлээ. Юу дутагдаж байна?
-Бид түүхээ кино болгохдоо нэгдүгээрт, хоцрогдсон сэтгэхүйд хөтлөгдөж хийдэг. Хоёрдугаарт, агуулга муутай, үйл явдалд хөтлөгдөж хийгээд байна. Гэтэл өвөг дээдсээс  эхэлсэн  түүх дотор маань  том гүн ухаан бий. Тиймээс тэртээ XIII зуунд их гүрнийг байгуулсан. Ингээд ярихаар зарим хүн “Чи XIII зууны гэрийг одоо барих гээд байна уу” гэдэг.

Өнөөдөр түүхээ судалж, ойлгоход бидний өвөг дээдсийн XIII зуунд их гүрнийг байгуултлаа хэрэглэж ирсэн гүн ухаан байна шүү дээ.

Гэр гэдэг өөрөө  түүх. Хамгийн гол нь тэр дунд оюун санаа бий. Тэр оюун ухаан нь  Монголын хаадын гүн ухаан юм. Бидний 10 жилийн сургуулиас  их, дээд сургууль дамжин  заалгасан философи ихээхэн толгой  эргүүлсэн.

Өнөөдөр түүхээ судалж, ойлгоход бидний өвөг дээдсийн XIII зуунд их гүрнийг байгуултлаа хэрэглэж ирсэн гүн ухаан байна шүү дээ. Чингис хааны тухай гадаад, дотоодгүй олон кино хийсэн. Бүгд “Монголын нууц товчоо”-г эх сурвалжаа болгосон. Зарим нь үйл явдалд хөтлөгдөөд Чингис хаан багаасаа л алуурчин, дайн дажинд дуртай байсан мэтээр үзүүлсэн. Үзэл санаа, гүн ухааныг нь орхигдуулсан.

Дэлхийн түүхийг авч үзвэл XIII зуунд боолын нийгэм ноёрхож байсан бол Чингис хаан дэлхийг төвшитгөж байсан. Алуурчин, дайн тулаанд дурлагч бус эсрэгээрээ харин ч хүмүүнлэг үзэлтэн байсан. Тиймээс гүн ухааныг нь шингээж өгөх хэрэгтэй. Тэгж байж  манай кино урлаг дэлхийн тавцанд гарна.

-Дэлхийн томоохон наадамд монгол найруулагчийн хийсэн кино өрсөлдсөн, бас ч амжилттай оролцсон эхлэл бий?
-Тийм ээ, Каннын кино наадамд Л.Бямбасүрэн “Ингэн нулимс” киногоороо оролцсон.  Хөрөнгө мөнгө нь Монголоос гараагүй ч тэр кинонд Монголын ахуй амьдралыг гаргаж үзүүлснээрээ гайхамшигтай. Бид гүн ухаан, өв соёлоо дэлхийд таниулан сурталчилж чадвал боломж бий.

Монголын түүхийг мэдэхгүй ард түмэн, улс орон  дэлхийд байхгүй. Харин эзэнт гүрнийг байгуулсан түүх юугаараа агуу, хүчирхэг байв гэдэг  философийг  гаргаж үзүүлэх хэрэгтэй юм.

Солонгосууд “Жангум” олон ангит кинондоо хоолны урлагаа харуулсан. Манайд эрүүл, зөв хооллолтын бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Цагаан идээ боловсруулах, дөрвөн улиралд хүнсээ хэрхэн бэлдэж, тохируулах  гээд. Мал нь гэхэд л хэчнээн төрлийн эмийн ургамал иддэг вэ.

Өнөөдөр коронавируст нэрвэгдчихсэнгүй бүрэн  бүтэн гарч дэлхийд гайхагдаж байна. Цар тахлын дараах хүн төрөлхтөн эмх цэгцэндээ орох нь тодорхой. Бараг нэг эринийг алгассан мэт, хүнд дайны ард гарсан мэт  болж байна шүү дээ. Хүн төрөлхтөн шинэ зүйлийг  олж харна. Тэд Монгол руу хараагаа сунгах гэж байна. Энэ шинэ өнцгийг мэдэрсэн  бүтээл хийвэл дэлхийд гарах кино болж бас магадгүй. Хамгийн гол нь түрүүнд хэлсэнчлэн Монголын  хаадын гүн ухаан, оюун санааг үзүүлж чадвал бид кино урлагаар дэлхийн тавцанд гарна. Түүнийгээ дэлхийн хүмүүст түгээнэ. Монголын түүхийг мэдэхгүй ард түмэн, улс орон  дэлхийд байхгүй. Харин эзэнт гүрнийг байгуулсан түүх юугаараа агуу, хүчирхэг байв гэдэг  философийг  гаргаж үзүүлэх хэрэгтэй юм.

-Улстөрчдөөс болж манай  эдийн засаг, санхүүгийн салбар  сахилга батгүй явж ирсэн.  Кино хөгжүүлнэ гэж том мөнгө төсөвлөөд нөгөө ЖДҮХС-гийн зээлийг сайд, дарга нар хувааж авсан шиг юм болох  вий?
-Кино урлагийг хөгжүүлэхэд төсөв мөнгө их орно, энэ  байх асуудал. Түүний ард чанар, бодлогын гээд асуудал бий. Дэлхийд өрсөлдөхийн тулд юуг гол болгож барих, таны дээр асуусанчлан  утга агуулга ямар байх вэ. Тендерийг нь сайд, дарга нар танил талаараа өгчихвий гэдэг болгоомжлол байна. Бид өнөөдөр ирээдүйгээ бүтээх гэж байгаа тийм учир аливаа зүйлд үнэн сэтгэл, чадварлаг бүтээлч  байх хэрэгтэй. Аль ч талдаа үүнийг эсрэг яваад байвал улс орон маань яаж хөгжих билээ.Энэ хорвоо дээр төрсөн нь үнэн, үхэх нь үнэн биз дээ. Тэгвэл бас үнэн амьдрах хэрэгтэй. Үнэн байх хэрэгтэй. Нууц  гэж хаана ч, хэзээ ч байхгүй. Уран бүтээлчид бид бүтээлээ хийсэн ч сенсацийн төлөө биш, эх оронч сэтгэлгээ гэх энэ өнцгөөс харж, хийвэл  хэрэгтэй байна даа.

-Сүүлийн үед гарч байгаа кинонууд аллага, хүчирхийлэл сурталчилж байна гэх шүүмжлэл байдаг. Та сүүлийн үеийн киног үздэг үү?
-Харьцуулж хардаг. Сүүлийн үеийн зарим кино хамгийн наад зах нь  үг, хэллэгээсээ эхлээд мэргэжлийн үүднээс гологдож байна. Уран бүтээл гээд юу ч хамаагүй хийж болохгүй.Би түрүүнд хэлсэн агуулга нь авах юмгүй сенсаци хөөцөлдсөн, нийгмийн дэвшил хөгжилд тусгүй кино, бүтээл бидэнд төдийгүй ирээдүй хойчид хэрэггүй. Солонгос, АНУ-ыг дууриах хэрэг бидэнд байхгүй. Тэдний нийгэм, уламжлал биднийхээс өөр. Уран бүтээлчид эх оронч байх ёстой гэж бодож, ярьж явдаг даа. Нийгэмд сэдэв болон хэлэлцэгдэж буй  киноны уран бүтээлийн талаар намайг урьж ярилцсан танай сонины хамт олонд баярлалаа. Монгол түмний минь бие нь эрүүл, ухаан нь уудам гэгээн, хүсэл нь биеллээ олж, зорилго тань мөнхөд батжиг ээ.

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио16 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио16 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио16 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио16 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм16 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий16 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг16 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий16 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий16 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр16 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр16 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент16 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ