Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Жүдочид тусгай үүргийн нислэгээр Будапешт хотыг зорих боллоо

Нийтэлсэн

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) аравдугаар сарын 23-25-нд Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн “IJF World Tour”-ын Их дуулга тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас хагас жилийн турш тэмцээнгүй байсан жүдо сонирхогчдын хамаг анхаарал Будапештад төвлөрөх нь гарцаагүй болж байна. Тус тэмцээн нь цар тахлын хоёр дахь давлагааны үеэр, тэр дундаа өвчлөл ихтэй Европ тивд зохион байгуулагдаж байгаа, бас Унгар улс олон улсын харилцааны арга хэлбэрүүдээс спортын уралдаан тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулах талд ихээхэн анхаарал тавьж, спортын арга хэмжээг дипломат түвшинд ач холбогдлыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Будапештын тэмцээнийг жүдо бөх сонирхогчид, хөгжөөн дэмжигчид асар ихээр сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр ханалт дор зохион байгуулагдах учраас телевиз, онлайнаар шууд дамжуулалт үзэхийг уриалж байгаа юм. IJF-ээс зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг “Будапештын Их дуулга”-д 76 орны 538 жүдоч өрсөлдөх юм.

Манай улсын хувьд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури (Саид Моллаигийн дасгалжуулагч) гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д С.Моллаи, Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, -100 кг-д Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52 кг-д Б.Хорлоодой, Ц.Гал-Од, 57 кг-д Б.Алтанцэцэг, 63 кг-д Л.Дэлгэрмаа, О.Саруул, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, -78 кг-д О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй оролцоно.

Тамирчид, дасгалжуулагчид Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтад коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн тэнд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтад байж, хэнийг ч гаргахгүй бас оруулахгүйгээр зохион байгуулалт дор тэмцээндээ оролцох юм.

Энтертайнмент1 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол1 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ2 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр2 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол2 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм2 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг2 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер2 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр2 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий2 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ