Бидэнтэй нэгд

Улс төр

Энэ олон горилогчоос ХОТЫН ДАРГАД хэн нь тэнцэх юм бэ!

Нийтэлсэн

Нийслэл хотын удирдлагыг Ардын нам шийдэх нь сонгуулийн үр дүнгээр тодорхой болсон. Хотын даргын орлогч, НИТХ-ын дарга нараас илүүтэй нийслэлийн Засаг дарга хэн байх вэ гэдэг нь олон нийтэд илүү сонин байгаа байх. Угтаад ил, далд горилогчид ч гараад ирсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН дотроо хоёр хуваагдан тэмцэлдэж байхдаа хотын даргаас Су.Батболдыг огцруулж нийслэлийн МАН-ын хорооны даргын албыг нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, хотын даргын ажлыг нь С.Мөнхчулууныг “гомдоон” байж С.Амарсайхан авч байлаа. Өдгөөгийн нийслэлийн жижиг, том албан тушаал бүрд энэ хоёр хүний нөлөө туссан байгаа. Харин нийслэлийн намын хороог удирдаж орон нутгийн сонгуульд орсны хувьд Д.Сумъяабазар цаашдын өнгийг тодорхойлоход жин дарах нь дамжиггүй. Түүнээс гадна өнгөрсөн сонгуулийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт МАН гялалзсан амжилт гаргаж НИТХ-д тус дүүргээс 10 суудал авчирч чадсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 43 суудлын 42-ыг МАН авлаа. Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээ түшиглэж ирсэн учраас энэ эрчээрээ өөрсдөдөө бололцоо гаргахыг хүсэх нь мэдээж. Ийм гавьяатай ч харагдаж байна.

Гэхдээ дан ганц нийслэлийн МАН-ын хорооны даргын мэдэх хэрэг биш. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хэрхэн шийдэхээс болно. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн төлөөллөөс яригдаж байгаа хэн, хэн байна вэ. НИТХ-ын даргаар ажиллаж байгаа Р.Дагва хотын дарга болж магадгүй гэсэн таамаг анхных биш. УИХ-ын сонгуулиар тойрог горилоод хоцорсон учраас энэ зэргийн харагдаж байж магадгүй. Дээр нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдож, Д.Сумъяабазарынхаа багт явж ирсэн нь ч үнэн. Харин өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлыг олигтой татаж, танигдаж чадаагүй гэсэн тодотгол дагаад байгаа. Мөн МАН-ын нийслэлийн хорооны орлогч Н.Алтаншагай гэж нөхөр гараад ирлээ. Түүнийг Д.Сумъяабазартай илүү ойр гэдэг утгаараа хотын дарга болж мэднэ гэсэн таамаг ч олон гарсан байна лээ. Дараагийн хотын даргад тохирох нөхөр гэсэн утгатай мэдээ сайтуудаар гараад эхэлснээс ч харсан шүү дээ. Ийм том албан тушаалын сунгааны өмнө олонд төдийлөн танигдаагүй нөхөд өөрсдийгөө хэвлэл, сошиалаар бичүүлэх нь элбэг байдаг. Харин улс төрд дархлагдаж, цаг нь болсон хүн бол аль болох хэл амнаас хол байж “гэрэлд цохиулах”-гүйг хичээдэг. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг цаашдаа дүүргээсээ илүү хотод явах сонирхолтой байгаа гэх. Ер нь тэгээд их том зүйл рүү гэтэж байгаа мэт аашилж байгаад хотын орлогч дээр буух гэсэн цуурхлууд байж мэдэх юм.

Сонгинохайрхан дүүргийн горилогч нарын хувьд ийм. Нөгөө талаас өнөөдөр хотын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгаланг жинхлэх үү гэдэг асуулт ч гарч байна. Гэхдээ Ж.Батбаясгаланг явуулсан тохиолдолд хот шинэчлэгдсэн мэт харагдахгүй байх талтай. Сонгуулийн сурталчилгааны гараан дээр нийслэлийн МАН-ын хорооны дарга шинэ хүмүүсийг дэвшүүлж, хуучин арга барилаар цаашид явахгүйгээр хотыг хөгжүүлэхээр шийдсэн тухай үг хэлж байсан. Тэгэхээр түүний хувьд чухам энэ л тээг болж таарна. Сонгуулийн дуулианд улам сэдэрсэн түгжрэл, талбай тойруулж тавьсан цагаан чулуу, нөгөө усан оргилуур гэх мэт зүйлс ч нэрмэх байх. Хэдийгээр тухайн үед хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайханд нааж цоллогдох зүйл боловч Ж.Батбаясгалан багт нь байсан шүү дээ. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын дарга руу явна гэдэг таамаг эртнээс байлаа. Су.Батболдыг явахад ч, С.Амарсайханыг явахад ч яригдаж байсан зүйл. Үүний дээр Засгийн газарт сайдын суудал “онгойх” бүрд ч түүнийг таамагт оруулдаг. Хүсвэл болчих хэмжээний өссөн улстөрч. Гэвч өнгөрсөн хугацаанд намын “гал тогоо” барихыг илүүтэй үзсээр ирсэн. Тийм ч болохоор ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад эрх баригч нам “Гарам дээр морио солихгүй” байх. НОСК-ын дарга байсан Б.Сүхбаатар гэж нөхрийг хотын дарга болох байх гэж цуурч байгаа нь ч бий. Энэ бол зүгээр дэгсдүүлсэн хэрэг байлгүй дээ. Нэг иймэрхүү л нэр дэвшигчид дуулдаад байгаа юм. Хамгийн гол нь хотын дарга гэдэг албан тушаалыг зангарагтай хүн хаших ёстой. Улаанбаатар бол улсын нийслэлээс гадна дийлэнх хүн ам нь оршин суугаа, асуудал ихтэй газар. Улс төрд өгсөж яваа хүн биш, харин байр сууриа олсон хүн амлаж аваад хийвэл өнөөдөр илүү хэрэгтэй. Одоог хүртэл Монгол Улсын баатар Э.Бат-Үүл хэрхэн зорьж хийснийг нь дурсах хүн олон байдаг. Су.Батболд ч гэсэн чамлахааргүй төлөвшсөн хойноо хотод ирж байлаа. Өнөөдөр сайн муугаараа хэлэгдэж яваа ч Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд энэ албан тушаалд байсан юм. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хашиж явсан алба. Энэ хүмүүстэй жишээд харж болох хүн МАН хотын даргаар тавих эсэхийг бид удахгүй мэдэх билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 цаг өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ3 цаг өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр6 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент6 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий6 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн