Дэлхий
АНУ ОХУ-ын 6 хакерыг 2015-2019 онд томоохон цахим халдлагуудыг үйлдсэн гэж буруутгалаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминАНУ ОХУ-ын зургаан хакерыг 2015-2019 онд дэлхийн хэмжээнд өндөр хохирол дагуулсан цахим халдлагуудыг үйлдсэн хэрэгт буруутгаад байна.
Үүнд Украины цахилгаан шугам сүлжээг тасалж, АНУ-ын гурван компанид нэг тэрбум гаруй ам.долларын алдагдал учруулсан хэргийг ч мөн оруулжээ. Тэднийг 2017 оны Францын Ерөнхийлөгчийн сонгууль, 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпын наадмын үеэр цахим халдлага үйлдсэн гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөрдлөгт “Facebook”, “Twitter”, “Alphabet”, “Cisco Systems” зэрэг компаниуд туслалцаа үзүүлсэн гэдгийг ч мөн онцолсон байна.
Тэдгээр хакерууд мэргэжилтнүүдийн дунд “Sandworm Team”, “Voodoo Bear” гэх нэрээр танигдсан бүлэглэлийн гишүүд байгаа аж. “Crowdstrike”-ийн дүгнэснээр энэхүү бүлэглэлийн үйл ажиллагаа ОХУ-ын эдийн засгийн болон үндэсний бодлогод бүрэн нийцдэг гэсэн байна.