Улс төр

ЗГ: Хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахын тулд 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллуулна

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллуулахаар цагдаагийн орон тоо болон үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэв.

Одоогоор 19 мянган хүүхэд тутамд нэг байцаагч оногдож байна хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа мэдээллээ. Хуралдааны шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Exit mobile version