Бидэнтэй нэгд

Нийгэм

Газар хөдлөлтийг амжиж анхааруулах, шалгах техникийн боломжийг бүрдүүлэв

Нийтэлсэн

ШУА-аас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.

1. Цэнхэр геотермаль талбайн магнетотеллурикийн судалгаа

Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэн ба Швейцарын Холбооны Улсын Технологийн хүрээлэн нар хамтран Геотермаль энергийн эрэл хайгуул ба хэрэглээг Монгол Улсад нэвтрүүлэх судалгаа хөгжлийн төслийг 2018 оны 8 дугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн үндсэн зорилго нь геотермаль хайгуулын шинэ мэдлэг бий болгох мөн цаашлаад дэлхий нийтийг хамарсан экологийн асуудлыг шийдэх гаргалгаа олоход чиглэгджээ.

2019, 2020 оны зуны туршид хоёр орны судалгааны хамтарсан баг Архангай аймгийн Цэцэрлэг хотоос урагш байрлах 25х30 км талбай бүхий Цэнхэр геотермаль талбайд хийсэн хэмжилтийн өгөгдөлд дүн шинжилгээ хийснээр гүний цахилгаан дамжуулах чадварын урьдчилсан загварыг тодорхойлсон байна.

Зураг 1. Тухайн талбайд өмнө хийгдсэн геологийн судалгааны тайллыг авч үзвэл, загвар нь 2-30 км гүнд Урьд-Кембрийн кратоник суурь чулуулаг ба 0-2 км хүртэл гүнд Пермиан хурдсын жигд бус тархалтыг үзүүлсэн байна. Уг загвар (Зураг 1) -аар тодорхойлсон үр дүн бол талбайн урд талаас өргөгдөх 3-15 км хүчтэй цахилгаан дамжуулагч юм.

Зураг 1: Цэнхэр геотермаль талбайн цахилгаан дамжуулах чадварын загвар (2019 – оны хэмжилтийн өгөгдөл)

Урьдчилсан шатны тайллаар тухайн дамжуулагч нь гадарга дээр илэрч буй халуун усыг халаагч бөгөөд магадгүй галт уулын интрүзив буюу дээд-Мантийн хэсэгчилсэн хайлалтаар тайлбарлагдаж болно. Хэмжилтийн үр дүнгээр халуун усыг халааж буй тогтцыг тодорхойлж чадсан хэдий ч халуун усан сангийн шинж чанар нарийн тодорхойлох, усны гарч буй замыг ойлгох зэрэг шийдвэрлэх асуудлууд үлдсэн байна. Иймээс эдгээр асуудлуудыг ойлгох бүр цаашлаад геотермаль энергийг ашиглах тохиромжтой загварыг байгуулахын тулд 2020 оны хээрийн ажлын хүрээнд комплекс геофизикийн хэмжилт хийн уг судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

2. Газар хөдлөлийг амжиж анхааруулах системийн бэлэн байдлыг шалгах техникийн боломжийг бүрдүүлж туршжээ

Хүчтэй газар хөдлөлт болоход тухайн бүс нутагт өөрөөр хэлбэл газар хөдлөлийн голомтын орчимд суурьлуулсан газар хөдлөлт бүртгэх станцуудаар тухайн эгшинд газар хөдлөлтийг бүртгэн авч хүчийг нь үнэлээд уг газар хөдлөлтийн голомтоос үүсгэгдсэн хөнөөлт долгион буюу хоёрдогч S долгион хот суурин газар тархан ирэхээс өмнө шаардлагатай тохиолдолд анхааруулах дохио түгээхэд зориулагдсан системийг дэлхий нийтэд газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем хэмээн нэрийдэж, улс орнууд өөрсдийн шаардлагад нийцүүлэн бүтээж, ашиглаж эхлээд тодорхой хугацаа өнгөрчээ.

Манай орны хувьд Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй газар хөдлөлийн идэвхтэй 3 бүс, тодруулбал Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод мөн Сэлэнгэ аймгийн Бүрэн бүтээлийн газар хөдлөлтийн голомтуутад газар хүчтэй хөдөлсөн тохиолдолд Улаанбаатар хотод чичиргээ үзүүлэхээс өмнө иргэдэд анхааруулах системийн техникийн хэвийн жигд ажиллагааг Одон Орон Геофизикийн Хүрээлэн (ООГХ) ханган ажиллаж байна.
Газар хөдлөлийн голомтын байршлаас хамаарч Улаанбаатар хотод буй иргэдэд анхааруулах боломжит хугацаа харилцан адилгүй байх ба хамгийн бага хугацааг тооцох мөн шалгаж баталгаажуулдаг.

Зураг-2 Б.–д Дэрэнгийн газар хөдлөлийн бүсэд хүчтэй газар хөдлөлт тохиоход анхааруулга өгөх боломжит хугацааг онолын хувьд голомтын зайнаас хамааруулан харууллаа. Тус онолын тооцооллын утгаас нэгдсэн системийн техникийн хоцрогдлыг хасаж бодит анхааруулга өгөх хугацааг үнэлэсэн.

ААС-н үйл ажиллагааг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)–тай хамтран 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Гамшгийн Зарлан Мэдээлэх Системийн төгсгөлийн төхөөрөмж хүртэл анхааруулга өгөх хугацааг нарийвлан тогтоох мөн нэгдсэн системийн техникийн хоцрогдлыг тооцох ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус туршилтыг гүйцэтгэх зорилгоор зохиомлоор газар хөдлөлт үүсгэх төхөөрөмжийг зохион бүтээлээ.

Төхөөрөмж нь хамгийн ихдээ 882 см/сек2 хурдатгалыг үүсгэж чадаж байсан нь ААС-н анхааруулга өгөх босго түвшинг давж чадсан. Иймд тус төхөөрөмжийг нийт 3 ширхэг угсарч Дэрэнгийн голомтийн бүсэд орших ААС-н станцуудад суурилуулан Зураг-2 д харуулсан ялгаатай 3 сценарын дагуу газар хөдлөлтийн дохиог зохиомлоор үүсгэснээр ААС-н бодит хугацаан дахь ажиллагаа гүйцэтгэлийг амжилттай шалгасан юм. Зохиомлоор газар хөдлөл үүсгэгч төхөөрөмж нь цагийн хувьд GPS-н хиймэл дагуулын дохиогоор сихрончлогддог нь газар хөдлөлийн сценариудыг бодитоор үүсгэх боломжийг бүрдүүлж өгчээ.

Зураг-2. Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхитэй бүс болон газар хөдлөл бүртгэх станцуудын байршлын зураг. Тус туршилтад ашигласан газар хөдлөлийн төвүүдийг улаан 5 хошуугаар харуулав. Фото зурагт газар хөдлөл зохиомлоор үүсгэх төхөөрөмжийг ААС-н станцд суурилуулж туршилтад бэлдсэн байгаа байдлыг харуулсан байна.

ААС-н бэлэн байдлыг шалгах хугацааны хоцрогдлыг шалгах ажлыг гүйцэтгэснээр ААС-н нийт хугацааны хоцрогдол зарлан мэдээлэх системын төгсгөлийн төхөөрөмж хүртэл 10 секундээс ихгүй байгааг тогтоолоо.

3.Могодын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын судалгаа

2017 онд гүйцэтгэсэн хээрийн судалгааны үр дүнг боловсруулсанаар Могодын хагаралын шилжилт харьцангуй удаан явагдаж байгаа бөгөөд уг хагарал дээр дахин газар хөдлөлт болох магдлал 25000 жил гэж тогтоосон. Энэхүү судлагааг нарийвчлах уг давтагдал нь нийт хагарлын хувьд уу эсвэл зөвхөн тухайн судлагдсан сегментийн хувьд хамаарах уу гэдгийн тогтоох , түүнчлэн хагарал үүсэх нөхцөл байдлыг загварчлах зорилгоор БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнтэй (КИГАМ) хамтран “Эх газрын бүсэд хагарал үүсэх загварчлал болон идэвхтэй тектоникийн судалгаа” сэдэвт төслийг хэрэгжүүлж геофизикийн хээрийн судалгааны ажлуудыг 2020 онд хийж гүйцэтгэлээ.

Могодын хагарлын нарийвчилсан зураглалыг хийхдээ тус хагарлын дагуух газрын гадарга дээрх эвдрэл түүний гарал үүсэл, хөгжил газар зүйн тархалтын онцлог, шилжилт хөдөлгөөн болон хагарлын зарим нэг хэсгүүд дээр гүний бүтцийг зураглах, хагарлын идэвхжилийн давтагдах хугацаа зэргийг тодорхойлох юм.

Зураг 1. Могодын хагарлын бүсэд хийсэн Гравиметрийн судалгааны зураглал (хар шугамаар геологийн хагарлыг, улаан шугамаар Могодын хагарлыг, цэнхэр цэгээр хэмжилт хийсэн цэгүүдийг тэмдэглэв).

Зураг 2. Могодын хагарлын хойд хэсэгт хийсэн георадарын зураглал (цэнхэр сумаар газрын гадарга дээрх илэрц, шар шугамаар георадарын судалгаагаар илрүүлсэн хагарлын структурыг тэмдэглэв).

Үр дүн:

Гравиметрийн судалгаагаар Могодын идэвхтэй хагарлын бүс нутаг дахь геологийн хагарлуудын хил заагуудыг тогтоосон.
Георадарын судалгааны үр дүнд Могодын хагарлын хойд хэсэгт хагарлын эвдрэлүүдийн унал нь 45 градусаас бага буюу тохрол бүтэцтэй (зураг 2), Түлээ уулан дахь хагарлын хувьд 45 градусаас их өнцөгтэй буюу огшил (reverse) бүтэцтэй байгааг тодорхойлсон.

CGTN мэдээ6 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ7 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн