Бидэнтэй нэгд

Улс төр

БНХАУ, ОХУ руу хийх нислэгийн шинэ чиглэлүүдийг эхлүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

Нийтэлсэн

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан өчигдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэцсэн юм.

Цахим хуралд гурван улсын аялал жуулчлалын салбарын удирдлагууд, мэргэжлийн холбоодын зөвлөл, төр болон хувийн хэвшлийн аялал жуучлалын төлөөллүүд оролцлоо.

“Манай улс анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа гэж тодорхойлоод байна”

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Мөнхийн хөрш гурван орны хувьд бид аялал жуулчлалын салбараа хамтран хөгжүүлэх, харилцан ашигтай туршлага, мэдээлэл солилцох, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж харж байна.

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд хими, эмийн үйлдвэрлэлийн дараагаар дэлхийд гурав дахь том эдийн засгийн салбар болсныг мэргэжлийн байгууллагаас онцолсон.
Манай орны хувьд ч анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа тодорхойлоод байна. Хэдийгээр цар тахлаас үүдэн салбар зогсонги байдалд орж, багагүй алдагдал хүлээгээд байгаа ч бид үүнийг боломж болгон ашиглаж аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийгээд байна. Өнөөдрийн хуралдаанаар цаашид гурван улсын хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүийн талаар хэлэлцэж, үр дүнтэй санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна” гэлээ.

“2019 онд манай улсаас 141,927 жуулчин Монголд аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт”

ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна “Аялал жуулчлалын салбар бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарын маш том боломж, үүд хаалгууд нээлттэй байна гэж бид харж байна.

Өнгөрсөн онд манай улсаас 141,927 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна” хэмээв.

“Бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна”

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Сью “Дэлхий нийтээр бид амаргүй цаг үеийг туулж байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбар бүхэлдээ ганхаж, хүнд нөхцөлд орсон. Гэхдээ Хятад улсын хувьд энэ цаг үеийг даван туулах, эрсдэлийг шинэ боломж болгохоор хичээн ажиллаж байгаа. Тухайлбал, бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна.

Мөн аялал жуулчлалын шинэ бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан, хөрсөн дээр буулгах ажлууд үргэлжилж байгааг онцолмоор байна. Аялал жуулчлалын салбар нь зөвхөн аялаж, зугаалаад зогсохгүй соёлыг түгээх хамгийн том гүүр байдаг. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа батжих нь улс хооронд эв найрамдалт харилцаа бэхжих үндэс суурь болдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд биелэлээ олж, үр дүнд хүргэнэ гэж итгэж байна” гэдгийг хэлсэн юм.

Хуралдаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монгол Улсаа төлөөлөн хэд хэдэн саналыг тавилаа. Тухайлбал, цар тахлын дараа гурван улсад харилцан аялах жуулчдыг тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулан ажиллах, гурван улсад харилцан сургалт, сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, БНХАУ-ын олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Монголын авиа компаниуд нислэг үйлдэх, мөн манай улсын Хүннү эйр компани Кызыл, Владивосток хот руу нисэх бэлтгэл ажил хангагдсан учраас дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлсэн юм. БНХАУ, ОХУ-ын талаас дээрх саналуудад нааштай хариу өгч, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

CGTN мэдээ12 минут өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ1 цаг өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн