Улс төр
Хууль бусаар гянтболд олборлосон Б.Үнэнбат нарыг шүүх хурал эхэллээ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн, Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлож, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдоод байгаа юм.