Нийгэм

Т.Баттулга: Бүтээн байгуулалтын дөрвөн салбарыг нэг дор нэгтгэсэн үзэсгэлэн анх удаа болж байна

Нийтэлсэн

“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор дэд бүтэц, бүтээн байгуулалтын дөрвөн салбарын нэгдсэн үзэсгэлэн анх удаа болж байна.  Олон улсын хэмжээний үзэсгэлэн, хурал зохион байгуулдаг “Экспо Монгол” компанийн захирал Т.Баттулгатай үзэсгэлэнгийн нээлтийн дараа ярилцсан юм.

-Бүтээн байгуулалтын дөрвөн салбарыг нэг дор нэгтгэсэн үзэсгэлэн анх удаа болж байна. Барилга, эрчим хүч, зам тээвэр, хот байгуулалтын салбарт ажилладаг ААН-үүд Мишээл экспод цуглаад байна. Эдгээр салбарынхан нэг нэгнийхээ зах зээл нь байдаг, харилцан уялдаатай, хамтын ажиллагаа ихтэй. Тэд хэдий чинээ нягт байна, төдий чинээ амжилтад хүрдэг онцлогтой. Бид өмнө нь уул уурхай, хөдөө аж ахуйн гэх мэт олон чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулсан туршлагатай. Ер нь үзэсгэлэнг олон нийтэд дэлгэснээр шинэ тоног төхөөрөмжийг танилцуулдаг, маркетингийн орон зай болдог гэх мэт давуу талтай. Хэдийгээр энэ жил КОВИД-ын улмаас бизнесийн үйл ажиллагаа тодорхой түвшинд хязгаарлагдсан ч өнөөдөр олон гаднын компани оролцож байна. Нийт 60 ААН-ийн төлөөлөл энд ирсэн. Тэдний зарим нь үндэсний ААН-үүд байна. Зам тээвэр, эрчим хүчний нэгдсэн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байгаад энэ салбарынхан их талархалтай хүлээн авлаа.

КОВИД-ын эрсдэлтэй нөхцөл байдалд болж байгаа тул бид орчны эрүүл ахуй, цэвэр байдалд ихээхэн анхаарсан.

-Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Exit mobile version