Улс төр
М.Батчимэг агсныг сүүлчийн замд нь үдлээ
Төр, нийгмийн зүтгэлтэн М.Батчимэг агсантай өнөө өглөө /2020.10.23/ 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэж сүүлчийн замд нь үдлээ.
Соёлын төв өргөөнд болсон салах ёс гүйцэтгэх ёслолд Ардчилсан нам, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөд болон Монголын ард түмний төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. Талийгаачийн Алтан-Өлгийд нутаглуулжээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.
М.Батчимэг 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгссөн. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
Тэрбээр Улаанбаатарын бодлогын судалгааны төв, “Ауруг паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа.