Дэлхий
АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо сүүлийн 4 долоо хоногт буурчээ
Ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгч америкчуудын тоо сүүлийн дөрвөн долоо хоногт гурав дахь удаагаа буурлаа.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх үе рүү буцаж очиход хол байгаа ч аажмаар сэргэсээр байна. Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 73 мянгаар буурч, 787 мянга болжээ. Түүнчлэн тэтгэмж авч буй нийт иргэдийн тоо 1.02 саяар буурч, 8.37 сая болсон байна.
Аравдугаар сарын 17-ны өдөр хүртэлх долоо хоногт мужуудад үзүүлэлт сайжирсан аж. Мөн Калифорни статистик мэдээллээ эргээд өгч эхэлсэн нь түлхэц болсон байна.