Нийгэм
“Буянт-Ухаа 1” хорооллын ард баригдаж буй барилгын хөөсөн фасад шатжээ
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа 1” хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн фасад шатаж байна гэсэн дуудлага 7:51 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн фасад шатаж байжээ. Алба хаагчид шуурхай ажиллан, 08:02 цагт галын бүрэн унтраасан байна.
Гал түймэр 200мк талбайд тархсан байсан бөгөөд хүний амь нас өртөж, эрүүл мэнд хохироогүй. Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.