Дэлхий

Иран, Орос АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна гэж мэдээллээ

Нийтэлсэн

Иран, Орос хоёулаа Америкийн сонгогчдын бүртгэлийн мэдээллийг авсан гэж тус улсын үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтнууд мэдэгдэв. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа сүүлийн мөчүүдэд сонгуулын үр дүнд нөлөөлөх гэж оролдож байгааг илтгэх анхны бодит нотолгоо юм байна.

АНУ-ын Үндэсний тагнуулын ерөнхий газрын захирал Жон Ратклифф энэ талаар “Цөхрөнгөө барсан дайснуудын цөхрөлтгүй оролдлого” гэж хэлсэн байна. Орос улс эдгээр датагаар яг юу хийх гэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч Иран аль хэдий нь юу хийсэн нь тодорхой болсон байна.

Ерөнхийлөгч Д.Трампыг дэмждэг Иран улсын Бардам Хөвгүүд зэрэг хэт барууны бүлэглэлүүдийн зүгээс ардчилсан сонгогчид руу сүрдүүлсэн, хуурамч имэйл илгээж байгаа тухай хэд хэдэн дата олджээ. Энэ долоо хоногт Флорида, Аляска, Пеннсильван зэрэг мужуудад бүртгэлтэй зарим Ардчилсан намын гишүүд явуулагчаас Бахархалтай хөвгүүд гэж мэдэгдсэн заналхийлсэн имэйл хүлээн авсан тухай мэдээлэв. Имэйлд сонгогчдын гэрийн хаягийг оруулсан бөгөөд намын харьяаллаа Бүгд найрамдах намын нэрээр сольж, Трампад саналаа өгөхийг анхааруулав … “эсхүл өөр”. Одоо бүх луйврын цаана Иран улс байсан юм байна.

Зарим сонгогчдын мэдээллийг хялбархан авах боломжтой тул Иран, Орос улсууд мэдээлэл авахын тулд сонгогчдын бүртгэлийн системийг хакердсан эсэх нь тодорхойгүй байна.  Үүний зэрэгцээ Иран хүмүүсийг “хууль бусаар” “хилийн чанадаас ч гэсэн хуурамчаар санал өгөх боломжтой” гэж мэдэгдсэн видео болон бусад агуулгыг тараасан гэж буруутгажээ.

Энэ нь АНУ-ын сонгогчдыг айлгах, АНУ-ын сонгуульд итгэх итгэлийг нь бууруулах, нийгмийн эмх замбараагүй байдлыг өдөөх зорилготой гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байна. Сонгуульд хөндлөнгөөс оролцох тоглоомд оролцсон Оросын ахмад дайчин. Ялангуяа АНУ Ираны дээд жанжин Касем Солейманийг хөнөөснөөс хойш АНУ, Иран хоёр хоорондоо тааруухан харилцаатай байгаа.

Харин Орос, Иран хоёр хоёулаа АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ үгүйсгэлээ.

Үүний зэрэгцээ, Ратклифф энэ ажиллагаа нь “Ерөнхийлөгч Трампыг хохироох” зорилготой байсан гэж хэлсэн боловч хэдийгээр үүнийг хэрхэн хийснээ хэлээгүй байна. Гэвч Конгрессын Дотоодын аюулгүй байдлын хорооны Ардчилсан намын гишүүд “үнэн биш” гэж мэдэгдэв.

Мөн АНУ-ын албан тушаалтнуудын хувьд Орос улс сонгуулийн гол аюул заналхийлэл хэвээр байгаа бөгөөд хакеруудын эсрэг шаргуу ажиллаж байгаа аж.

Санал хураалтын дүнд ноцтой өөрчлөлт оруулсан эсвэл сонгогчдын мэдээллийг өөрчилсөн гэсэн нотлох баримт олдоогүй байгаа хэдий ч бөгөөд сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй гэж сэрдэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр ихэнх мэдээлэл олон нийтэд нээлттэй байсан гэж нэг албан тушаалтан хэлсэн байна. Иран үүнийг кампанит ажлын хүч болгон ашиглаж, энэ мэдээллийг бусад таних материалтай нэгтгэсэн байж магадгүй юм гэж үзэж байгаа аж.

Бү.Лхамаа

Exit mobile version