Орон нутаг
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Б.Нарантуяаг сонголоо
Яг одоо Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн өндөр настай нь буюу Баруунбүрэн сумаас сонгогдсон төлөөлөгч Ц.Нямдорж даргалж байна. Орон нутгийн сонгуульд олонхын санал авсан МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Баасансүрэнгийн Нарантуяаг сонгох саналыг оруулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.
БОЛОВСРОЛ
- 1984 – 1994 Мандал сумын ЕБС
- 1994 – 1998 УБИС
- Улс төрийн боловсролын академи
БОЛОВСРОЛ ЗЭРЭГ
- Боловсролын магистр
ТУРШЛАГА
- 1998 – 2007 Мандал сумын ЕБС-д багш
- 2007 – Сэлэнгэ аймгйин МАН-ын хорооны дэд дарга
ГАВЪЯ ШАГНАЛУУД
- 2011 Алтан гадас одон
- 2016 Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг