Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Эдийн засаг, бизнесийн үр ашгийн үзүүлэлтээрээ Өмнөговь аймаг тэргүүлж байна

Нийтэлсэн

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хойш найм дахь жилдээ тодорхойлон гаргасан билээ. Тус судалгаагаар Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшнийг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлж аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхыг үнэлдэг.

Аймаг, орон нутагтаа ажилгүйдлийг бууруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдүүлж, ард иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж аймгийн өнгө төрх нь өдрөөс өдөрт дэвжин дээшилсэн аймгууд дээгүүр эрэмбэлэгдэнэ. Харин эсрэгээрээ ажилгүйдэл хөдөлмөр эрхлэлтийн түвшнээ дордуулж, бизнесийн орчноо сайжруулж чадаагүй аймгууд сүүл мушгина.

Энэхүү тайлан нь аймаг бүрийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс гадна тэнд бизнес эрхлэгчдийн үнэлэлт, хүлээлтийг харуулж, нийт 180 өгөгдөл ашиглан өрсөлдөх чадварыг нь цогц байдлаар хэмждэг тайлан юм. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь орон нутгийн хөгжлийн тогтвортой, урт хугацааны бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байгаа юм. Тус судалгааны тайлан бодлого боловсруулагчид төдийгүй бизнес эрхлэгчид, иргэдэд ч өөрийн ажиллаж, амьдарч буй орон нутгийн хөгжлийн түвшинг үнэлэх, хэмжих, хамгийн гол нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодитой, барьцтай судалгааны үндэслэлтэйгээр гаргах боломж олгодог гэдгийг судалгааны төвийн мэргэжилтнүүд онцолж байсан юм.

2012-2019 онд нэрлэсэн дүнгээр аймгуудын ДНБ-ий нийт хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн байна

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ. Аймгуудыг өрсөлдөх чадвар хамгийн ихтэйгээс бага хүртэл 1-21 хүртэл жагсаан бичсэн байх бөгөөд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй аймаг өрсөлдөх чадвар хамгийн сайн гэсэн үг. “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгаагаар Орхон аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн.

Тухайн аймгийн өрсөлдөх чадварыг 100 оноогоо үнэлнэ. Ингэхдээ өрсөлдөх чадвар харьцангуй хамгийн сайн аймгийг 100 оноотой хэмжиж үзээд бусад аймгуудыг харьцуулдаг байна. Энэ жилийн судалгааны үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн найман аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулсан байна. Энэ жилийн тайлангаар өрсөлдөх чадвар сайтай эхний гурван аймгаар Орхон, Өмнөговь, Дорноговь аймаг эрэмбэлэгджээ. Онцлох өөрчлөлтүүдээс дурдвал Дорноговь, Өмнөговь аймгууд оноогоо  10 болон гурваар тус тус нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж чаджээ.

Дорноговь аймгийн хувьд 2017 онд өрсөлдөх чадварын үнэлгээ нь 72.0 хувьтай байсан бол 2018 онд 84.0 хувь болон өсөж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байв. Харин 2019 оны судалгаагаар 94.53 хувь болж өрсөлдөх чадварын оноогоо 10-аар нэмэгдүүлж дахин нэг байр ахиж гуравт эрэмбэлэгджээ. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлтээ хамгийн хурдан сайжруулсан аймгаар тус аймаг тодорч байна. 2012-2019 онд нэрлэсэн дүнгээр аймгуудын ДНБ-ий нийт хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн байна.

Эдийн засгийн тамир тэнхээг 14 үзүүлэлтээр эрэмбэлдэг бөгөөд үүнд эдийн засаг, эдийн засгийн салбарууд, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтээр эрэмбэлсэн байна.

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн УЗ-ын дарга, доктор П.Цагаан “Хамгийн сүүлд гаргасан 2019 оны ээлжит тайлангаар аймгуудыг Орхон, Өмнөговь, Дорноговь нийт оноогоороо тэргүүлж байна. Эхний байруудыг эзэлсэн гурван аймаг дотроос өнгөрсөн онд Дорноговь хамгийн их эерэг өөрчлөлт гаргаж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээ 10 оноогоор нэмэгдүүлж чадсан. Ийм оноо авахад бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан төдийгүй түгээлтийн сүлжээ сайжирч, тохижилтын ажлууд нэмэгдсэн байна. Мөн гэмт хэргийн гаралт буурчээ. Үүнээс гадна Монголын ипотекийн корпорацын мэдээлснээр, орон сууцны худалдан авалтаар орон нутагт Дорноговь, Орхон, Дорнод, Дархан-Уул аймагт хамгийн өндөр байна. Эдгээр аймгууд өрсөлдөх чадварын оноогоор улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм. Судалгаанаас харахад, аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн улам ширүүсэх болжээ.

Улсын хөгжил аймаг, орон нутгаас эхэлдэг. Аливаа төсөл ажлыг хийж хэрэгжүүлэхэд төсөв, санхүү хамгийн чухал. 2013 оноос Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, аймаг орон нутаг ихээхэн төсөв санхүүгийн эрх мэдэлтэй болсон боловч төсвийн хуваарилалт, зарцуулалтыг тайлагнан хянаж, дүн шинжилгээ хийдэг тогтолцоо одоог хүртэл бүрдэж чадаагүй юм.

Зүй нь 2014 онд батлагдсан “Шилэн дансны тухай хууль”-ийг тууштай мөрдөж чадвал төсвийн зарцуулалт, хяналтыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутагт хөгжил урагшилна. Төсвийн мөнгө гэж байхгүй, зөвхөн татвар төлөгчид буюу, иргэдийн халааснаас гарсан мөнгө гэж байдаг. Тиймээс иргэдийн оролцоо хяналт зайлшгүй байх шаардлагатай юм.

Манай төвийн судалгаа нь эрх баригчдад ажлаа сайжруулахад нь нэн хэрэгтэй багаж. Хаана ямар салбар ахиц, дэвшил гарав, мөн хаана юу муудав ухрав гэдгийг хэлж өгдөг хийсэн ажлынх нь үр дүнгийн толь. Толинд өөрийгөө харсан хүн нэг юм боддог доо” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа