Covid-19
Ковид-19-тэй өвчтөнүүдээ хөгжөөх гэж бүжиглэж буй эмч олныг хайрыг булаав
Өдгөө дэлхий дахинаа тархаад буй аюулт өвчний уршгаар эерэг мэдээллээс илүү сөрөг нь давамгайлж буй цаг. Гэхдээ энэ удаад уншигч танд нэгэн эерэг мэдээг хүргэе.
Энэтхэгийн эмч Аруп Сенапати ажиллаж байх үеэрээ өвтөнүүдээ хөгжөөх гэж бүжиглэж буй бичлэг сошиал орчинд олон хүнд хүрч, талархлыг хүлээгээд байна.
Тэрээр хэдэн сарын турш Ковид-19 өвчний эмчээр ажиллаж байгаа юм. Эмч залуу ажлын хувцастайгаа Болливудын нэгэн алдартай бүжгийг хийж буй бичлэгийг твиттерт одоогоор 5,3 сая хүн үзээд байна. Өвчтөнүүдээ хөгжөөх гэсэн түүний энэхүү үйлдлийг Болливудын алдарт жүжигчин Хритик Рошан ч сайшаан магтжээ. Аруп эмч “Ердөө өвчтөнүүдээ л хөгжөөх гэсэн энэхүү бичлэг ийм олон хүнд хүрчихнэ хэмээн төсөөлсөнгүй. Надад талархлын үгстэй зурвас ирсээр л байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.