Covid-19
Шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалт эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд байгаа юм. Тэд “COVID-19”-ийн цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээ авах багийн гишүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад тус аймгийн Онцгой комисс, гамшгаас алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна.
Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 боомтоос зургаа нь Дорнод аймагт байдаг. Үүнээс дөрөв нь БНХАУ-тай, хоёр нь ОХУ-тай хиллэдэг. Хил хаагдсанаас хойш БНХАУ-тай “Баян хошуу” боомтоор газрын тосны бүтээгдэхүүний экспорт , ОХУ-тай хиллэдэг “Эрээн цавын төмөр замын боомт”-оор импортоор түлш, шатахуун экспортоор ашигт малтмал гарч зөвхөн жолооч, төмөр замын агентууд хөдөлгөөнд оролцож хилээр нэвтэрч байна. Иймд аймгийн хувьд коронавируст халдварын өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 23-24-ны өдрүүдэд тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.