Дэлхий
Европт коронавирусийн халдвар авсан ахмадуудын 88 хувь нь нас баржээ
Европт коронавирусийн тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа бөгөөд үүнд өндөр настнууд хамгийн ихээр өртөж байна хэмээн CNN мэдээллээ.
Өнгөрөсөн хугацаанд буюу зуны саруудад халдварын авагсдын дийлэнх нь баар, зоогийн газар гэх мэт олон нийтийн газраар ихэвчлэн үйлчлүүлдэг бүлэг буюу залуучууд байсан бол энэ удаад ахмадууд өртөж байгаа аж. Залуусын дунд тархалт өндөр байхад нас баралтын түвшин харьцангуй гайгүй байв.
Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс өндөр настай хүмүүс өртөх магадлал их байгааг анхааруулж байгаа аж. Европын хамгийн багадаа 13 улсын 65-аас дээш насныхан өртөх хамгийн өндөр магадлалтай гэв. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Хорватад 100 мянган ахмад хүн тутмын 64 нь, Недерландад 206 нь халдвар авчээ. Тэр дундаа Зүүн Европын орнууд болох Чех, Румын, Словени, Унгар гэх мэт улсад эхний давлагааны үетэй харьцуулахад 65-аас дээш насныхан халдвар авах магадлал хоёр дахин их байна. Ахмад настнууд халдвар авах тусам байдал улам хүндрэх юм. Учир нь тэдний амиа алдах магадлал залуусыг бодоход их аж.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар наймдугаар сарын сүүлчээр гэхэд Европын орнуудад коронавирус туссан 65-аас дээш насныхны 88 хувь нь энджээ. Чех улсад долоо хоног тутмын халдварын 14 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байсан боловч аравдугаар сарын 11-ний байдлаар нийт нас барагсдын 94 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: CNN