Улс төр

Нийслэлийн шинэ парламентын дарга Ж.Батбаясгалан ДОЛООН ГАЗАР ЭЗЭМШДЭГ

Нийтэлсэн

Нийслэлийн шинэ удирдлагууд өнөөдрөөс ажилдаа орж байна. Өнгөрсөн баасан гарагт (2020.10.23) Ерөнхий сайдын захирамж гарч, хотын дарга Д.Сумъяабазар тамгаа гардан авав. Ирэх дөрвөн жилд НИТХ-ын дарга буюу хотын парламентын даргаар Ж.Батбаясгалан ажиллана.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр энэ албыг хашиж байсан Р.Дагва тушаал буурч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллах болов.    

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн намтар 

Тэрбээр 1983 онд төрсөн. 37 настай.

Боловсрол:

  • 1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
  • 1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
  • 2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
  • 2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.

Эрх зүйч, Хууль зүйн ухааны  магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал: 

  • 2004-2006 онд УИХ-ын Тамгын газар
  • 2006-2008 онд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
  • 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
  • 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Шагнал: 

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
  • Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
  • Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
  • Төрийн дээд шагнал “Алтангадас” одон

АТГ-ын цахим хуудсанд дахь Ж.Батбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг

2017 оноос хойш түүний нэг жилийн орлого өсөж, 69 саяас 103 сая төгрөгт хүрчээ. Мөн гэр бүлийн орлого нь 57 саяас 207 сая төгрөг болсон байна. Ж.Батбаясгалан дарга нийтийн нэг орон сууцтай, нэг авто зогсоол эзэмшдэг. Эдгээрийг 355 сая төгрөгөөр үнэлжээ.  Мөн тэрээр 60.2 сая төгрөгийн үнэт эдлэл эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Exit mobile version