Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Г.Энхнаст: Монголд хэрэглэгчдийн хоршооллын хөдөлгөөн өрнүүлэх цаг нь болсон

Нийтэлсэн

Эдийн засагч Г.Энхнасттай хэрэглэгчдийн хоршооллын талаар ярилцав.


-Урьд өмнө таньтай хоршоолсон банкны талаар маш сонирхолтой ярилцаж байсан. Энэ удаа та бид хоёрын сэдэв өөрчлөгджээ. Ямар учраас?

-Цаг үе өөрөө шаардаж байгаа учраас тэр. Орон нутгийн сонгууль болоод хэдхэн хоног өнгөрлөө. Ирэх дөрвөн жил аймаг, сумаа удирдах Засаг дарга нар түрүүчээсээ тодорч байна. Тиймээс би аймаг, сумын удирдлагууд орон нутгаа хөгжүүлэхэд, ард иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэгчдийн хоршооллын загварыг ашиглаасай гэдэг үүднээс танай сонинд хандаж байна.

-Ямар асуудлуудыг хэрэглэгчдийн хоршоолол шийдэх боломжтой вэ?

-Бид чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жилийн нүүр үзлээ. Гэсэн ч “Чөлөөт зах зээлийн зарчим”-аар ажил­лаад үр дүнд хүрээгүй салбарууд Монголд байсаар байна. Үүнд “Хүнс, өргөн хэрэглээний барааны зах зээл”, “Эм, эмнэлгийн зах зээл”, “Нефть шатахууны зах зээл”-ийг нэрлэж болно. Эдгээр салбарт хүнсний өргөн хэрэглээний барааны чанар аюулгүй байдал, үнийн өсөлт, хуурамч эмийн асуудал, эмийн дамлан худалдааны сүлжээ, хуурамч шатахууны асуудал, шатахууны үнийн өсөлт гэсэн удаан жил бугшисан асуудлууд байна. Өнгөрөгч наймдугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монголд худалдаалагдаж байгаа эм ДЭМБ-ийн жишиг үнэтэй харьцуулахад 5-6 дахин өндөр. Мөн Монголд худалдаалагдаж байгаа гурван эм тутмын нэг нь хуурамч гэж мэдэгдлээ. Энэ бол маш ноцтой мэдэгдэл. ШӨХТГ болон Мэргэжлийн хяналтын газрын есдүгээр сарын 5-нд хийсэн хамтарсан шалгалтаар 19 аж ахуйн нэгжийн ШТС-ыг шалгахад “МТ”, “Петровис”, “Петростар”, “СодМонгол”, “М-Ойл”, “Мон суль”, “Нью Энержи стар” компаниудын ШТС-ууд бүгд Монгол Улсын стандарт хангаагүй болох нь тогтоогдсон. Шалгалтаар “Тэс петролиум”, “Шунхлай”, “Синчи Ойл”, “Петро жамп”-ийн дизель болон А92 бензинээс ус, лаг илэрсэн байна. Ерөнхий байдал 30 жилийн турш ийм л явж ирлээ. Энэ бүгдийг цэгцлэхэд бодлогын том шийдэл хэрэгтэй. Хэрэглэгчдийн хоршоолол үүнд хамгийн оновчтой шийдэл болж чадна.

-Хэрэглэгчдийн хоршоолол энэ бүх­нийг цэгцэлж чадна гэдэгт та өндөр итгэл­тэй байна. Энэ талаар тодруулж яриач?

-Тиймээ энэ бүгдийг цэгцэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь хэрэглэгчдийн хоршоолол гэдэг бол худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн өөрсдөө байгуулсан аж ахуйн нэгж юм. Хэн өөртөө хуурамч эм зарах юм бэ, хэн өөртөө өндөр үнэтэй дамын эм зарах юм бэ, хэн өөртөө керосин хольсон хуурамч түлш, бензин зарах юм бэ, хэн өөрөө худалдан авч байж шатахууны  үнийг өсгөхийг хүсэх юм бэ гэх мэт асуултуудыг өөртөө тавиад үз. Тийм учраас хэрэглэгчдийн хоршооллын загвар дээр дурдсан гурван салбарт эрүүл, шударга өрсөлдөөн авчирч чадна.

-Та боддоо энэ компаниуд чинь зах зээлд байр сууриа эзлээд, санхүүгийн хувьд маш хүчирхэг болчихсон. Та хэрэглэгчдийн хоршоолол үндэсний аварга компаниудтай өрсөлдөж чадна гэж бодож байна уу?

-Тийм ээ чадна. Иргэд олон нийт өөрсдийн хөрөнгө мөнгөө нийлүүлэн хамтын дэлгүүр, хамтын эмийн сан, хамтын ШТС-аа барих юм. Энэ тийм шийдэж чадахааргүй том хөрөнгө биш. Олны хүчээр, хамтаараа хялбархан шийдчих хөрөнгө юм. Ингээд 21 аймаг, 330 суманд иргэд хамтын дэлгүүр, хамтын эмийн сан, хамтын ШТС-аа барихаар бараа бүтээгдэхүүн түгээх, хуваарилах, худалдаалах аварга том сүлжээ, бүтэц үүсэх юм. Энэ бол хэрэглэгчдийн хоршооллын анхдагч зохион байгуулалт. Одоо үүн дээр суурилаад хоёр дахь түвшиний зохион байгуулалт хийгдэнэ. Энэ бол толгой байгууллага. Монгол даяар байгуулагдсан хэрэглэгчдийн хоршооллууд нэгдээд толгой байгууллагаа байгуулах юм. Ингэж хэрэглэгчдийн хоршооллын групп үүсдэг.

-Уучлаарай нэг л төсөөлөгдөж өгөхгүй байна?

-Аргагүй ээ, үүнийг эхлээд шууд ойл­гоход амар биш. Энэ бүтцийг тодорхой жишээн дээр тайлбарлаж өгье. Швейцарийн хам­гийн том худалдааны сүлжээ нь “Мигрос” хоршоолсон групп байна. Хоёр сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Нийт 94,300 ажилчидтай Швейцарийн хамгийн том ажил олгогч байгууллага. Тус группийн мэдэлд 580 супермаркет, 1,952 төрөлжсөн дэлгүүр, 191 ресторан, 311 шатахуун түгээх станц, Швейцарийн найм дахь том банк “Migrosbank”, ложистик ачаа эргэлтийн болон мэдээлэл холбооны төвүүд байна. “Мигрос” групп нь 25 үйлдвэртэй. Эдгээр үйлдвэртээ худалдааны сүлжээгээ хангах 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Мигрос” групп дээр дурдсан хоёр түвшиний зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг. Аарэ, Базел, Женев, Зүүн Швейцари, Люцерн, Цюрих, Валис, Ньюшател-Фрайбург, Во, Тишино гэсэн 10 том хоршоолол нэгдэж “Мигрос” толгой байгууллагаа байгуулсан. Эдгээр 10 хоршоолол тус бүрдээ бие даасан төлөөлөгчдийн хуралтай, ТУЗ-тэй, гүйцэт­­гэх удирдлагатай ба Федерацийн Төлөөлөгчдийн Ассемблейд 111 төлөө­лөгчийг сонгодог. Төлөөлөгчдийн Ассемб­лейгээс 23 хүнийг Захирлуудын зөвлөлд сонгодог. Захирлуудын зөвлөлөөс гүйцэт­гэх удирдлагыг томилдог. Гүйцэтгэх удирдлага группыг удирддаг. Манайд хэрэглэгчдийн хоршоолол ийм бүтцээр зохион байгуулагдаж, ажиллах юм.

-Надад бол холбоо, төрийн бус байгууллага ч юм шиг санагдлаа?

-Таны хэлсэн үнэн. Хоршоолол бол хоёрдмол шинжтэй байгууллага. Нэг талаасаа бизнесийн байгууллага. Нөгөө талаасаа иргэдийн холбоо буюу төрийн бус байгууллага шүү дээ.

-Энэ бидний мэдэх компаниас их өөр зүйл бололтой?

-Тиймээ эрс өөр. Та бидний мэдэх компанийн эздүүд нь хөрөнгө оруулсан мөнгөтэй хүмүүс байдаг. Харин хэрэг­лэгчдийн хоршоололд бизнесийн эздүүд нь хэрэглэгч, худалдан авагчид байдаг. Энэ бас л хоёрдмол шинжтэй байгаа биз. Манайд бизнесийн энэ загвар танил биш. Үл бүтэх зүйл шиг л санагдаж байгаа. Гэхдээ дэлхийд энэ загвар ажилладаг гэдгээ харуулаад, нотолчихсон байна.

-За тэгвэл дэлхийд ямар, ямар баримт нотолгоо байна?

-Швейцари улсад хамгийн том худал­­дааны сүлжээ “Мигрос”-оос гадна хоёрдахь том худалдааны сүлжээ нь мөн хоршоолсон “Күүпсвийз” групп. Энэ хоёр хоршоолсон байгууллага нийлээд Швейцарийн худалдааны салбарын 56 хувийг эзэлдэг. Сингапур улсад хамгийн том худалдааны сүлжээ нь “Фэйрпрайс” хоршоолсон байгууллага байна. Энэ групп Сингапурын худалдааны салбарын 55 хувийг атгадаг. Финляндын хамгийн том худалдааны сүлжээ нь “Эс групп” гэх хоршоолсон байгууллага Финляндын зах зээлийн 46 хувийг атгаж байна. Цааш нь Дани улсад “ДФБ” хоршоолсон групп улсынхаа номер нэг худалдааны, Италид “Күүп Италиа” номер нэг, Норвегид “Күүп Норге” номер нэг, Эстонид “Күүп Эстониа” номер нэг, Словакт “Жеднота” номер нэг, Вьетнамд “Сайгон Күүпс” номер нэг. Шведэд номер хоёр худалдааны сүлжээ нь “КФ” хоршоолсон байгууллага. Унгарт номер хоёр худалдааны сүлжээ нь “Күүп Унгари”. Израйлд номер гурав худалдааны сүлжээ нь “Күүп Израйл”, Испанид номер дөрөв, Их Британид номер тав худалдааны сүлжээ нь хоршоолсон байгууллагууд байна.  Америк, Канад, Япон, Украйн, Болгар, Аргентин зэрэг олон оронд хэрэглэгчдийн хоршоолол амжилттай хөгжсөн.

-Манайд ийм байгууллага маш хэрэг­тэй санагдлаа. Учир нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өсч байна. Та энэ загварыг судалсан хүний хувьд Монголдоо хэрэглэгчдийн хоршооллыг байгуулахгүй юм уу?

-Энэ чиглэлээр ажиллах бодол байна. Юуны өмнө хэрэглэгчдийн хоршооллоо нөх­дийн хамт байгуулаад, түүнийгээ жишиг загвар болгохын төлөө ажиллаад үзье. Дэлхийд болсон зүйл яагаад Монголд болохгүй гэж. Болгох ёстой. Нэг зүйлийг сайн ойлгоосой. Энэ тэнд хэсэг бүлэг хэрэглэгчдийн хоршооллууд байгуулагдаж болно. Гэхдээ ийм байдлаар бид амжилтанд хүрэхгүй. Ийм байдлаар “Номин”, “Миний дэлгүүр” зэрэг хүчирхэг том компаниудтай өрсөлдөж чадахгүй. Харин нэгдэж байж амжилтад хүрнэ. Монгол орны өнцөг булан бүрт хэрэглэгчид өөрсдийн дэлгүүрээ байгуулаарай. Үүний дараа эдгээр хоршооллууд нэгдэж толгой бизнесийн байгууллагаа байгуулна. Энэ толгой байгууллага нь нэг хоршооллын хийж чадахгүй ажлыг хийх үүрэг гүйцэтгэх юм. Нэгэн дээвэр дор нэгдсэнээр маркетинг, брэндингийн маш том давуу тал бий бол­гоно. Нэгэн дээвэр дор нэгдсэнээр бараа бүтээг­дэхүүний түгээлт, тээвэр ложис­тикийн маш том давуу тал бий болгож чадна.

-Тал талд л зэрэг зэрэг дэлгүүрүүдээ байгуулах хэрэг үү?

Тиймээ. Зэрэг зэрэг байгуулах хэрэгтэй. Хүмүүсийг өөрсдийн хоршооллуудаа байгуулахад нь туслах, зохион байгуулах, сургах хэрэгтэй. Зөвхөн дэлгүүр биш шүү. Нэг суманд нэг дэлгүүр, нэг эмийн сан, нэг ШТС. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасан. Дагаад Орост навс уналаа. Тэгсэн Монголд хямдарч өгдөггүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөгөө хэдэн нефтийн компаниудаа үнэ буулгаачээ гээд гуйгаад байдаг. Нөгөө хэд нь хөдөлж өгдөггүй. Тэгээд дорвитой ч буугаагүй. Хэрэглэгчдийн хоршооллыг хөгжүүлбэл төр засаг нь шатахууны үнэ асуудалд оролцох шаардлагагүй болно.

-Төр засгийн үүрэг байна уу?

-Байлгүй яах вэ. Дэлхийн хоршоолол эдийн засгийг амжилттай хөгжүүлсэн улс орнууд бүгд төр засгийн түвшиндээ анхаарч, бодлогоор дэмжиж “Хоршооллын хөдөлгөөн” өрнүүлсэн байдаг. “Хоршооллын хөдөлгөөн” (Cooperative movement) бол нийгмийн хөдөлгөөн, нийгмийн шилжилт мөн. Кенид анхны хоршоолсон банк байгуу­лагдахад дүрмийн сангийн босго давах мөнгөгүй байсан. Төрөөс татаас өгч дэмжсэн. Өдгөө тэр хоршоолсон банк Кенийн тав дахь том банк боллоо. Сингапурын хэрэглэгчдийн хоршоолол төрийн дэмж­лэг, зохион байгуулалтын хүчээр боссон. Өдгөө хамгийн том худалдааны сүлжээ боллоо. Манайд хэрэглэгчдийн хоршооллыг төрийн дэмжлэг маш чухал. Үүнийг томоор харах хэрэгтэй. Энэ бол улс орны хэмжээний асуудлуудыг шийднэ. Хэрэглэгчдийн хоршооллыг ашиглаж, үнийн өсөлтийг хазаарлах гэж байна. Шударга бус өрсөлдөөнийг эрүүлжүүлэх гэж байна. Хүнсний аюулгүй байдлын асуудал, хуурамч эм, хуурамч шатахууны асуудлыг шийдэх гэж байна. Нийгэмд бугшсан том асуудлуудад далайцтай шийдэл болж чадах учраас энэ бол гарцаа байхгүй нийгмийн том шилжилт, хөдөлгөөн мөн. Монголын төр “Хэрэглэгчдийн хоршооллын хөдөлгөөн”-ийг өрнүүлээсэй. Ярилцлагын эхэнд аймаг, сумын удирдлагуудад хандаж ярилцлагаа хийе гэж хэлсэн. Шинээр томилогдсон Засаг дарга, хурлын төлөөлөгч нар энэ ярилцлагыг уншиж, нутаг орондоо хэрэглэгчдийн хоршооллыг хөгжүүлээсэй. “Төр-хувийн хэвшлийн түншлэл” гэдэг нэр томъёог ашиглаж ирсэн. Одоо “Төр-хоршооллын түншлэл” гэсэн нэр томъёог хэрэглэх цаг болсон.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа